Гэр бүлийн тухай хуульд онцгой нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах талаар тусгажээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Тодруулбал, энэхүү хуулийн төслийг амран хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалагчгүй болсон хүүхдийг хамгаалах, нийгмийн хамгааллын тогтолцоо болон Хүүхэд хамгааллын тухай хуультай энэхүү хуулийн төслийг уялдуулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог нь хүүхдийг гэр бүлийн орчинд хамгаалах, гэр бүлийн орчинд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх эрхийг баталгаажуулах, зайлшгүй шаардлагатай нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах асуудлыг тусгажээ.
Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг болох зохицуулалтыг тусгасан. Ингэснээр хүүхэд хамгаалахтай холбоотой асуудлууд шийдэгдэнэ гэж бодож байна.
Мөн гэр бүлтэй адилтгах харилцаанаас төрсөн хүүхдийн асуудлыг орхихгүй байх, хамтран амьдрагчдын асуудлыг шүүх шийдвэрлэдэг байх гэх мэт асуудлыг тусгасан. Иргэний хуульд гэр бүлийн гишүүд гэрээ байгуулах замаар эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэж болохоор заасан байдаг. Гэвч гэр бүлийн тухай хуульд дэлгэрэнгүй хууль байдаггүй. Тиймээс гэрлэгчид хоорондын зохицуулж болох гэрээний хуулийг тусгасан. Тэдний эрх үүрэг болон хүүхдийн өмнө хүлээх эцэг эхчүүдийн үүргийг дэлгэрэнгүй тусгасан. Гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, хүүхдийг гэр бүлийн орчинд өсөж, торних чиглэлд асрахыг тусгасан" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.