МБШТ-ийн төвийн тэргүүн, XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэж хэн бэ

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц өчигдөр /2023.11.01/ албан ёсоор албан тушаалаа хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэсэн юм.
1.Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.
2.Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.
3.Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтов.
-МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, их хамба лам, XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэж хэн бэ-
Түүнийг Д.Чойжамц хамба өөрөө нэр дэвшүүлсэн. Их хамбыг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дараа лхаарамба Д.Жавзандоржийг суудал залгамжилна гэдэг албан бус мэдээ түгж эхэлсэн билээ.
Д.Жавзандорж сүсэгтнүүддээ “Монгол багш” нэрээр хүндлэгддэг. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суух болсон.
Улмаар 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн. Түүнийг монгол хэл тийм ч сайн мэддэггүй гэх яриа бий. Харин төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа өндөр түвшинд боловсорсон бөгөөд “Монгол багш” гэх хүндлэлт нэрийг төвөдүүд өгсөн гэдэг.
Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэж байхдаа 2018 онд лхаарамба цол хамгаалсан бөгөөд энэ нь бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг.
Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ.
МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогийн сайт шүү. Заав�##� хүнийг муулах юм бичих гэдэг ялзарсан сэтгэхүйтэй. Монгол хэлээр ямар төгс сайн ярьдагийг нь подкастаас нь л харчихаач. Ийм эрдэм номонд төгс хүнийг ч муулах гээд ядчихсан өөрсдийнхөө хар сэтгэл рүү нэг өнгийж харах цаг болжээ. Бурханаас байсан ч гэм эрэх цөвүүн сэтгэлтнүүдээ гэж
Төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа ч гэх шиг. Буддын шашин Монголын уламжл�##�т шашин гээд хууль номонд чинь байна. Тэнэг хар христчид бүр нэг харлуулах юмаа олж ядаад үхэхнээ
Цэрэнпунцаг аа багш чинь үү
Монгол хэлэнд муу байх ямар ч үндэсгүй л дээ, 1998 он хүртэл эх орондоо байсан гэхээр лавтайяа арав нилээн гартлаа эх монгол хэлээрээ л ярьж байсан байж таарах нь бна шүү дээ !
Сайн сайхан юмыг ч харлуулж бичдэг сэтгүүоч гэх хүнэнцэрүүд Монголын нийгмийг хар бараан болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Нүдэнд нь анаахайн мөсний хэлтэрхий ороод бүх юмыг зэвүүцэн муухайгаар хардаг болдог жа�##�хүүгийн тухай Андeрсоны үлгэр шиг хүмүүс их болжээ
Насаараа эх орондоо амьдарсан ч гэсэн олигтой ярьж чадахгүй зэрэмдэгүүд дүүрэн л бна. Тэдэнтэй эгнэшгүй байлгүй
Ха төрийн тэргүүн нь сүхбаатарын гар�##�тай. Одоо буддын шашны тэргүүн нь бас сүхбаатар аймгийнх. Бүүр өмнөөс харв�##� ардын хувьсг�##�ыг манлайлан удирдагч нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх гээд бодохооор наран мандах зүгийн нөхөд монгол түмнийг жолоодон гийгүүлж явах юм байна даа.
Ихийг хийж бүтээгээрэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд
Хамаг амьтны тусын тулд ихийг хийж бүтээгээрэй. Нөгөө т�##�аар Чой хамбаас сурах юм их бий шүү.
ЗАНДАН ЮМ БАЙНА КӨӨРКӨС АРИУХАН АМЬТАН БОЛОЛТОЙ УМААХУМ АГААР САМААРАНЗАА ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ МИНЬ ХОЁР ШИЛ НАЙРКА МИНЬ
Чой хамба гайгүй хүний сан�##� болгосон байж таарна. Сайн сайхныг хүсье!
Номун хан цол чинь Чой хамбын номын цол биз дээ. Албан туша�##�д нь хамаагүй юм биш үү
Намтар түүхийг нь оруулна уу
Монгол мэддэггүй гэж хэлсэн хүн өөрөө монгол хэлэндээ муу юм бишүү!