Нийгмийн

Ц.Хулантай хамтран ажилладаг байсан гэх лам Б.Отгонбаатарыг 8 жилийн ялаас чөлөөлж, суллалаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.  

Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болж Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэргийн зүйлчлэлийг сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ялласан.

Б.Отгонбаатар нь лам нь Ц.Хуланг МУ-ын ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байх үед өөрийн үүсгэн байгуулсан ТББ-аараа хамтран ажиллаж байсан гэдэг. Түүнийг Ц.Хулантай хамаатуулан саатуулсан ч батлан даалтад гаргасан. Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Отгонбаатарыг 8 жилийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Монголын шүүхийн ой санамж зүгээр байгаа, 8-н жилийн ял өгснөө гэнэтхэн цуцлах шийдвэр!!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Тэгвэл Хулангийнхаас адилхан хасмаар ч юм шиг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ламаас айцгаасан

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Бараг адилхан ял авчихаад нэгийг нь дээд шатны шүүх нь гэнэт суллаж байгаа юм чинь Хуланд тохсон хэрэг худлаа болох нь батлагдав уу? Эсхүл анхны ял өгсөн шүүгч хуулиа мэддэггүй юм уу? Тийм бол тэр шүүгчийг өчиггүй халаач

Увс
Увс
Reply to  Иргэн

Энэ юу ч бишээ хө. З-н шатны шүүхээр гэм буруутай гэж ялласан, С.Зоригийг алсан гэх Чимгээ Содномдаржаа нарыг Ц.Нямдоржийн захиалгаар суллаад явуулчихсан шүү дээ. Шүүх, шүүгчид УИХ-д сонгогдсон улс төрчид, засгийн эрх барьж байгаа намын хараат болсон нийгэмд бид амьдарч байна

Зочин
Зочин
Reply to  Увс

Тийм шүү шүүгдэгч нар дээдчүүлийн тушаалаар л ажиллаж байгаа

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Мэдээгээ уншаад эхлээд ойлгочих, анхан шатны шүүхээс 8 жил өгөөд давж заалдах шатанд хорих ялыг нь өөрчилсөн гэж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

8 жил өгчөөд давж заалдаад гарчих юм хахуул сайн өгч

Гарава
Гарава

Энэ Отгонбаатар лам Хуланг нүхэнд унагааж өгсөн бууны нохой л байж таарлаа.

Чойжамц гуай хамсаатан нартайгаа захиалсан байх

Зочин
Зочин
Reply to  Гарава

choi hambad uchir bh shige

Зочин
Зочин

Хүнийг8 жилээр хэлмэгдүүлсэн прокурор шүүгч 2 ялаа эдлэх ёстой шүү

Зочин
Зочин

Санаа нь Хулангийнх болоод л яллаж бгаа Улс Орон ч гэсэн өөрийн нууцтай бодлоготой. Захын нэг Яруу найрагч Улсын нууцыг Хужаад зараад байвал юу болох вэ угтаа насаар нь хорьсон ч болохгүй гэхвмгүй

Зочин
Зочин

Ulaan hoshuut avgai shulegee bicheel muruuruu amidrah bsiin. Chadah chadhgui uls tor iim ayultai

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн л дээ. Хулан байтугайд нь шашнаар оролдох бол томдонр

үочин
үочин

Ханилж яваад нөхрөө унаж яваад морио гэдэг шиг хулангаа чирээд хамт гарахгүй дэ энэ лам

Зочин
Зочин

Гадний тагнуулийн байгууллагаас мөнгө авсан юм чинь ял авахгүй яахийн сулла гээд солиороод байх юм

Зочин
Зочин

Ямар ч тагнуулын хэрэг биш юм бна. Гэж ойлгогдож бна.

Зочин
Зочин

Хжлангийн тагнуул гэж юү байхав дээ.8 жилийн ял авсан лам нь гараад ирсэнийг харахад хөөрхий Хулангийн хэрэг ё худлаа болов.

Зочин
Зочин

. Хулан хужаад тагнуул хийхээр ядаж Оросын тагнуул байхгүй дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эхлээд Оросын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гээд байсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хужаад тагнуул хийсэн гэж хэн чамд хэлэв.үгүй шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

10-р богдыг тодруулах ажлыг хятадад мөнгө авч дамжуулсан гэж ялласаныг амтай болгон ярьсан. Чи энэ үед саран дээр унтаж байсан байхаа

Зочин
Зочин

Эрийг нь суллаад эмийг нь буруутгаад адил зүйл ангитай байсан биздээ шүүхэд итгэх итгэл улам буурч бна даа.

Зочин
Зочин

Хулан тагнуулын төлөөлөгч юмаа даа.

Зочин
Зочин

Шар хувалз "бухчихлаа", шүүх нь "тохчихлоо доо" !

Зочин
Зочин

Zugeer bsn lam huniig heregt tataadz. Odoo unen zov ni garchdee

Зочин
Зочин

Энэ Хулан гэдэг хүнийг би танихгүй.гэхдээ холбогдсон хэрэг нь ямар нэгэн тагнуул туршуулын хэрэг биш харагддаг.гадны хүнээс мөнгө аваад,өгсөн чиглэлийнх нь дагуу юм хум бичиж нийтлүүлж,ярьж явсан талтай бдаг.бусад улсад болохоор “гадны нөлөөний агент буюу foregn agent гэж ойлголт бүр хууль бдаг.юу вэ гэхээр гадны улсын лобби хийж болно,гэхдээ тэрийгээ албан ёсоор зөвшөөрөл авч хийдэг.foregn agent буюу “гадны төлөөний этгээд”гэдэг статус аваад,хууль зүйн яамандаа байнга тайлан гаргаж өгдөг,татвар юм төлдөг,тэгээд “foregn agent”гэдгээ олон нийтэд байнга зарлаж явах ёстой бдаг.манайд тийм хууль эрх зүйн орчин бдаггүй учраас нөгөө л тагнуул туршуул гэдэг тал руу нь чихээд оруулчихдаг юм бна.

зочин
зочин

Яллая гэвэл ямар ч шалтаг олдоно.Х.Баттулгийг унагах зорилго явж байнаа.Тэгээд л Богдоор далимдуулж гох дэгээ гаргаж тагнуул нэр өгч яллаж байгаа юм байнаа.Ц.Хуланг суллах хэрэгтэй.

Зочин
Зочин

Хулангийн суллаач арай дэндүү юмаа

Зочин
Зочин

Тагнуулынхан Хуланг хэрэгт оруулахын тулд ойр хамт ажиллаж байсан лам Отгонбаатарын дэгээдэн хуурамч мэдүүлнэг өгүүлэн хий яллагдагчаар татан байцааж,хорьж байгаад эцэст нь 2 өмгөөлөгч авч өгөн холбогдолгүй гэж шүүхээр дүгнэлт гаргуулан суллаж ,харин Хуланг хилс хэргээр ялтан болгов. Төлгөн коммунист арга барил нь яг Нямдоржтой адилхан байгаа биз.

Сонууч
Сонууч

Гол нь Хуланг шийтгэх ёстой байж үүнд улс төрийн өшөө авалт хувь хуний өшөө авалт нийлж нөлөөлсөн боловуу гэж бодож бна тэртээ тэргүы Богд тодордогоороо тодорсон

Зочин
Зочин

Ойлгомжтой ямарё тагнуулын хэрэг биш хэлмэгдүүлчихэж чухам ингэх ямар шалтгаан бв сонгуулийн дараа л мэдэгдэр бхдах

Зочин
Зочин

Шунал шдэ хүнээс мөнгө авсан юм чинь ялаа үүрэх нь зөв нэг лам чирэгдчих шахлаа

Зочин
Зочин

Яллах хэрэг олдохгүй болохоор л гадны тагнуул гэдэг юм биш үү.Тэмцэж МАН-ын эсрэг байсан хүмүүс бүгд тагнуул ш дээ хахаха

Зочин
Зочин

Отгонбаатар ч гэх шиг шуналтай бузар лам билээ.

Зочин
Зочин

Эх орноосоо урвагчидыг ингээд л ялаас чөлөөлөөд байхуу? Туурга тусгаар улсын хууль энэмөн үү???

Сайн ах
Сайн ах

Харамсалтай байна. Баярлаж байгаа хүмүүсийг мэднэ

Bold
Bold

Yag ymar ulsiin hen gedeg hun baiguullagtai hamtarch ymar hereg hiisen hun be Il tod bolgooch nuguuh aldart elbegdorjiin hongiloor orj baigaa yum bish bizee

Зочин
Зочин

Хулан ямарч бсан зүгээргүй л юм бна.Албан тушаалаа урвуулан ашигласан бололтой.40сая доллар авсан гээд бсан батлагдсан юм бх да.

Баасансүрэн
Баасансүрэн

Лам нь хохироогүй юм бол шашин нь хохироогүй л баймаар.

Зочин
Зочин

Хужаагаас юу тагнасан юм бэ хужааг юугаар хохироочихсон юм бэ

Зочин
Зочин

Эр эмийэ холбоотой бсан хоёр ш дээ ккк

Бат
Бат

Бүсгүй хүнд энэрэнгүй хандаж болоогүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button