Нийгмийн
Дорноговь хувь таксийг бүртгэлжүүлж, хүүхэд суухад аав, ээжид нь мессэж ирдэг болжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч 12 настай охин албан бус таксинд гар өргөж суусны улмаас, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн тохиолдлоос хойш аймгийн Авто тээврийн төв, цагдаагийн байгууллага бусад холбогдох байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
- UBcab-тай хамтран такси үйлчилгээг бүртгэлжүүлж, 200 орчим орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг нэгтгэсэн.
- Бүртгэлтэй таксинд суухад хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд мессэжээр ирнэ
- Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглосон
- Бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Mash zow Sanaa bnaa bvgd ene argiig heregjvvlj hewshvvlj suriy
хожуу сэтгэжээ
Энэ арга хэмжээгээ хариуцлагатайгаар эртхэн гүйцэтгэх бсан
Одоо яая гэхэв