Нийгмийн

Ключевско галт уул идэвхжиж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

Оросын алс дорнодод 29 галт уул идэвхтэй ангилалд байдаг. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Камчаткийн хойгт орших Ключевско галт уул идэвхжиж, агаар мандалд үнс нурам цацаж, лаав оргилуулж эхэлжээ.

Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын эгнээг тэргүүлдэг Ключевско өнгөрсөн зургаадугаар сараас дэлбэрч эхэлсэн байна. Харин өчигдрийн дэлбэрэлтийн эрчим нэмэгдэж, тогооноос цацагдсан үнс нурам нь 14 км өндөрт хүрчээ.

Уг явдлаас үүдэн орон нутгийн эрх баригчид цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нислэг үйлдэхийг хоригломон бөгөөд 30 км зайтай оршдог Ключи тосгон үнсэнд дарагдаж болзошгүй байгаа юм.

Ташрамд дурдахад Камчаткийн хойгт 300 гаруй галт уул байдгаас 29 нь идэвхтэй ангилалд багтдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шивелуч галт уул дэлбэрэхэд ойр орчмын тосгон суурин газрууд их хэмжээний үнсэнд дарагдаж байжээ.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НААДАХ РУУ ЧИНЬ ХАРИН БӨМБӨГ ХАЯЧИХВАЛ ЛАЛАРААРАА ЭРГЭДГИЙН БОЛОВ УУ? БҮТЭН ҮХЭР АМТЛААД ХИЙЧИХВЭЛ ШАРАГДААД ГАРААД ТРЭХНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button