Харүмафүжи Д.Бямбадорж Токио их сургуулийн хүндэт доктор боллоо

Энэ сарын 1-ний өдөр "Шинэ монгол Харүмафүжи" сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио олон улсын их сургуулийн хүндэт докторын цол гардуулжээ.
Токио олон улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү энэ үеэр "Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сүмогийн дэвжээн дээр, өдөр тутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриалыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм.
2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгож байна." хэмээв.

Харин харүмафүжи Д.Бямбадорж “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама Ояката, Оками сан ба дэвжээний ах сүмочд, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ.
Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажиллах болно” гэлээ.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мундаг л бна даа
Япончууд зүгээр бөх барилдсан хүнд ингэж өгөхгүй ээ. Цаагуураа маш олон жилийн ш�##�гуур байсан л байж таараа.
Баяр хүргье.
Баяр хүргэе. Мундаг, ухаантай з�##�уу.
Мундаг. Уг хүн нь их зөв хүн шиг санагдсан
Токио олон улсын их сургуулийн хүндэт доктор болсон гэсэн. Токио их сургууль Токио олон улсын их сургууль 2 түвшин ш�##� өөршүү. Токио олон улсын их сургууль япондоо 120-130- д ангилагддаг хувийн сургууль. Токио их сургууль бол 2 т ордог сургууль. Токио олон улсын их сургуулиас Харүмафүжи бараг илүү нэртэй байх.
Хэлсэн үг нь гоё ч утаг нь барилгүй болж , ээж нь монгол аав нь япон өөрөө цусаа холимор болж . Монгол ээж гэдэг үг дэлхийд данслагдсан монгол хүүг төрүүлдэг юм шүү . Эцгийн сүнс гомдох аюултай . Үгний хүч өөрт нь буцдаг
Hutsaj ungaj havchij gedii l gej heley chamd xxa
утаг биш утга нь гэж бичвэл!!
Монголд сайхан сургууль барьж Монгол хүнээ хөгжүүлэхийг зорьсон үйлдэлээс нь харахад л их мундаг хүн байнаа гэсэн бодол эрт төрж байлаа. Амжилт хүсье
Доктор цолыг ийм амархан авчдаг юм уу. Ер хэнд юунд хэрэгтэй юм бол доо �######�уул Kkkkk
hundet doktor bolohoos tsol bish ee ho
Барилдахаас өөрийг мэдэхгүй хүнд доктор эрдмийн цол өгнө гэдэг дампуу л байна.
Дампуу ч биш дээ Хүнийг басч болохгүй барилдахаас өөр ямар ч ухаан бодол агуулж түүнээ хэрэгжүүлэхээр ажилладаг болохыг хэн ч таашгүй харахад ер нь юманд байртай суурьтай ханддаг байрын хүн гэж ойлгогддог Барилдахаас гадна 2 орны харилцааг хөгжүүлэхэд боловсролын с�##�барыг сонгон хамтран үр дүнтэй зөв бодлоор ажиллаж байгааг нь үнэлсэн байх гэж ойлгогдож байна
Gaihamshigtai bayar hurgeyeee
Gaihamshigtai amjilt husiiee
Bayar hurgeye
Эх нь биеийг төрүүлдэг, Эцэг нь ухаан чадварыг олгодог гэсэн утга хэлж үү дээ. Бодууштай л юм. Япон зан уламжл�##�д тийн хэлдэг юм болов уу даа. Япон судлаач Төмөрбаатар нэгийг хэлэх болов уу.
Сайн сэтгэн бодогч хүн бу�####�ас өөр замаар ззза