Тендер: Золбин нохой тутмыг 30 мянган төгрөгөөр устгуулна

Эзэнгүй нохой устгах ажил захиалгаар болон үржлээс өмнө зэрэг шалтгаанаар жилдээ 2-3 удаа явагддаг. Нохой устгалын үйлчилгээний хөлс 2016 он хүртэл 5000 төгрөг байсан. НИТХ-ын 2016 оны 96-р тогтоолоор 12,000 төгрөг болгосон.
Гэвч уг зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон тул өнгөрсөн гуравдугаар сараас 24 мянган төгрөг болгож шинэчлэн батлуулахаар болсон.
Нэгэн жишээ дурьдахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газар Золбин нохой устгах үйлчилгээний гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна.
Ингэхдээ “Золбин нохой устгал”-ын үйлчилгээ нэг нохой тутмыг 30,000.00 (гучин мянган) төгрөгөөр тооцож, 500-г устгуулахаар захиалжээ.
Уг үйлчилгээг эрхлэгчид дараах шаардлагыг тавина.
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Агнах үйл ажиллагаа явуулах баг нь 4-с дээш хүний бүрэлдэхүүнтэй байх ба 2-с доошгүй анчинтай байна. (Иргэд хамтарч баг болсон тохиолдолд Хамтран ажиллах гэрээний хуулбарыг ирүүлнэ)
- Анчин “Aюулгүй ажиллагааны талаар зохих сургалтад хамрагдсан байна. (Нотлох баримтыг ирүүлнэ)
- Анчин Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх.
- Галт зэвсгийн гэрчилгээ, татвар төлсөн баримтыг ирүүлнэ
- Жолооч Ачааны машинтай байна. (Жолоочийн болон автомашины бичиг баримтын хуулбарыг ирүүлнэ)
- Агнах арга, цаг хугацаа, техник хэрэгслээ орон нутгийн онцлог, нөхцөл байдалд тохируулан тодорхойлж хуваарийн хамт ирүүлнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БГД 33 хороо 69а байрны гадаа 5-6 нохой бнаөөөө. хүүхэд хөгшидийшг урчих гээд
hohi chin muu hugshin ork muu hun bolood l nohoinii durgui hurgesen baigaa. Nohoi hunii energy mederdeg yum muu energytei hugshin uheer ork
Nohoi ih alsan hun amitnii ami tasalj buzar uil hiij baigaagaa sanaarai orkuudaa. Harin tedgeer nohdiig baruuniihand urchleh ajillagaa yawuulbal yasiin. Togloomgui amitnii ami ih tasalsan hunii huwi zaya saingui baidag shuu sanuulii.
ОРОЙ БАЙРНЫ ГОЛООР НЭГ ОРКТОЙ ООСРООР ХОЛБООТОЙ ЗАВААН НОХОЙНУУД ОЛНООРОО ГАРЧ ИРДЭГ УСТГААД БАЙГААРАЙ ТИЙМ НОХОЙ УСТГАВАЛ МӨНГӨ НЭМЖ ӨГИЙ