НИЙСЛЭЛ

Явган хүний замаар явж байсан 12 настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

2019.11.04-08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1292 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 959-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.11.05-ны өдрийн 17.20 цагийн орчим Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багийн нутаг “Зүүн улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 28 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан

2019.11.04-ний өдрийн 03.20 цагийн орчим Баян-Өлгий аймаг Сагсай сумын 4-р багийн нутаг “Улаан дэлийн усалтын талбай” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож,  жолооч А нас барсан

2019.11.06-ны өдөр 08:13  цагийн орчимд  БЗД-ийн 13 дугаар хороо … байрны гаражийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч автомашинаа гараашаас гарган, гараашийн хаалгаа хаах үйлдэл хийх үед автомашин хойш өнхөрч жолооч Б мөргөж, нас барсан

2019.11.06-ны өдрийн 13:15 цагийн орчимд СХД-ийн 27 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, СХД-ийн эмнэлгийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

2019.11.06-ны өдрийн 09:05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, асфальтан замд  Land маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эмэгтэй О нас барсан

2019.11.06-ны өдрийн 17:00 цагийн орчимд Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2-р баг асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй О нас  барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 75 хувиар, нас барсан хүний тоо 62.5 тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 25 хувиар өссөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ХУРД-ҮХЭЛ” хоногт гарч байгаа зам тээврийн ослуудын хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн ихэнх нь хурд хэтрүүлснээс гарсан байдаг юм.  Нийт жолооч, явган зорчигч та бүхэн аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд “ДУРААРАА БИШЭЭ, ДҮРМЭЭРЭЭ” оролцоорой “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ”.

ЭХ СУРВАЛЖ: ТЦА

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close