I эмнэлгийн хашаанд барилгын зөвшөөрөлгүй "Мөргөл-Уул" ХХК орон сууц барихаар зүтгүүлж байна

Нийслэлийн тэргүүлэгчдийн шуурхай хуралдаан энэ даваа гарагт болсон. Энэ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нэгдүгээр эмнэлгийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж буй компанийг АТГ-т шалгуулна" хэмээн мэдэгдсэн юм.
Харин уг барилгын ажлын талаар тодорхой мэдээлэл бага байна.
Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд, НТТТ-ын ойролцоо газрыг хашаалан, барилга барьж эхэлжээ. Тус газрын зөвшөөрөл "Мөргөл-Уул" ХХК дээр бүртгэлтэй.
Ингэхдээ "Үйлчилгээтэй орон сууц" чиглэлийн зөвшөөрлөөр 2018 онд авчээ. Зөвшөөрлийн хугацаа 2033 онд дуусна. Харин холбогдох албаны хүмүүс 2019 онд газрыг цуцлах асуудлаар хандсан ч ажил хэрэг болоогүй гэдэг мэдээллийг өгч байна.
-"Мөргөл-Уул" барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөлгүй-
Мөргөл-Уул ХХК нь 2011.01.10-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захирал болон эцсийн өмчлөгчөөр Сүхбаатар овогтой Дэмчиг 2022.03.28-ны өдөр бүртгүүлсэн байна.
Компанийн хувь эзэмшигчээр “Хан хөгшин интернэшнл” хуулийн этгээд бүртгэлтэй. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлийг аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр бүртгүүлсэн. Барилгын ажил гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэл бүртгэлгүй.
Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад “Мөргөл уул” ХХК байхгүй байна.

"Мөргөл уул" ХХК-д хувь эзэмших “Хан хөгшин интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр С.Дэмчиг, С.Энхцэцэг /овог нэгтэй/ нар 2017.09.12-ний өдөр бүртгүүлсэн. "Мөргөл уул" ХХК-тай ижил хаягт бүртгэлтэй. Худалдааны зуучлал, Бизнесийн зөвлөгөө өгөх гэсэн хоёр үндсэн үйл ажиллагааны чиглэл бүртгэлтэй.

Мөн С.Дэмчигийн хувь эзэмших “Хан хөгшин интернэшнл” ХХК нь “Даймонд констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүнээр Жамбалдоржийн Дамдинсүрэнгийн хамт бүртгэлтэй байна. Тус ХХК нь барилгын засвар, засал чимэглэл, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгчөөр мөн С.Дэмчиг бүртгэлтэй.
Энэхүү “Даймонд констракшн” ХХК-ийн нэр дээр барилгын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарласан байна.
Мөн 2018 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас захиалсан Ундрам СӨХ-ы байрны дээврийн засварын ажлын тендерт 45.2 сая төгрөгийн санал ирүүлж “Даймонд констракшн” ХХК нь шалгарч байжээ.

Мөн "Даймонд констракшн" ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад бүртгэлтэй байна.
С.Дэмчиг нь мөн “Эй ар би монголия” ХХК-ийн 100 хувьцааг эзэмшдэг. 2019.09.17-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Автомашины засвар үйлчилгээ, Гэрээгээр өрөмдлөг хийх, төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа болон уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлүүд бүртгүүлсэн.
Б.Ууганбаярын архитектор төлөвлөгөөний даалгавраар газрын зөвшөөрлийг олгожээ
Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нь 2020.01.21-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байх бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018.10.09-ний өдрийн А/952 шийдвэртэй 1460700121 дугаар нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууцны зориулалттай 1350 м,кв газар эзэмшүүлэх эрх олгосон.

Тус даалгавар нь нийт 1359 м.кв газрын 550,0 м.кв талбайд барилгын хэмжээг төлөвлөж, 30 хувьд нь ногоон байгууламж гадна тохижилт болон авто зогсоол хийхээр батлагдсан. Барилгын давхрын талаар тусгаагүй.
Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазарын барилгын архитектур төлөвлөлийн даалгаврыг 1642 аж ахуйн нэгжийн жагсаалтад өгсөн ч энэ барилга ороогүй.
С.Дэмчиг АН-ын угшилтай
С.Дэмчиг нь 1986 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эрхзүйч мэргэжилтэй. Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Өвөрхангай аймгийн оюутны холбооны тэргүүнээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж байсан нэгэн аж.
2019 онд хотын даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа мөн энэ барилгыг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэл өгч байсан тухай албан мэдээ олдож байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлсэнчлэн, 2019 онд газрын асуудлыг цуцлахаар ажилласан ч цуцлагдаагүй үлдсэн гэдэг мэдээллийг бататгаж байх магадлалтай.
Г.САНСАРМАА
ДАТА СУДЛААЧ: Б.МАНДАХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогууд
arai bish umaa mongol tor
Хаа сайгүй шимэгчид
Болиочдээ эмнэлгийн хашаан дотор арай дэндлээ ш дээ
Ёстой хэлэх ч үгүй болцгоож байна даа. Барилгажилтаа зогсоолтой шийдэж болдгүймүү B1 B2 B3 гээд ядаж доош нь аятайхан ух л даа
Ийм б�##�иаршдээ
Emnelgin gazar emnelgin urgutgul bari. Yun oron suuts
Эмнэлэгт өргөтгөл хийх газар байхгүй байхад хувийн мөнгөтэй хулгайчуудад газар бүх бичиг баримт нь байх юм даа новш гэж, наадуулаа газрын чөлөөлүүлээд ногоон байгууламж хийх хэрэгтэй
яачихсан хүмүүс гэхээр ийм байдаг байнаа ........арчаагүй
1 emlegiin vvdend zogsool oldohgvi baihad barilag barihiin buulgaad zogsool bolgooch
Өмд гутлын хулгайч нар Өвөрхангай гаас шороо үүрч ирээд хотын төвд асгасныг чинь мэдэхгүй юм байна.Зөвшөөрөл өгч мөнгө авсан хулгайчтай нь цуг хорь.
Хөдөөний орк. АНын новш.
Зогсоол барих хэрэгтэй эсвэл эмнэлгийн өргөтгөл бариа юун орон сууц вэ
Үхэхгүй юм шиг шунах юм. Өвдөөд очиход зогсоолтой, ой модтой ганц ч эмнэлэг байгааг бодооч.
УИХ ЗГ буруутай МАН АН байсан газар б�##�агтай гэж.Анх,газар авч барилга барихад хүндрэлтэй байна олон шат дамжлага хүнд сурт�##� ихтэй байна гээд зөвшөөрөл өгдөг газрыг байхгүй болгосноос энэ их барилгажилт эхэлсэн. Одоо хувь хүний 0.07 га-гаас их хэмжээний газрыг улс хурааж авах хэрэгтэй. ГАЗАР УЛСЫН ӨМЧ
Нураа