УРЛАГ
"Болор цом" наадам энэ сарын 26-нд болно

“Болор цом-41” яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.
“Болор цом-41” яруу найргийн наадамд оролцох уран бүтээлчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ ирүүлнэ. Эдгээр шүлэг нь ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх ёстой аж.
Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.