УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын гишүүд түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахлахаас айжээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг хотын гишүүд ахлахаас айжээ.

Тодруулбал, эл ажлын хэсгийг ахлах саналын хотын хэдэн хэдэн гишүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд түгжрэлийн асуудалд гар дүрэхийг хүсэхгүй, ухарсан бололтой.

Харин хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд авах чигтэй байна. Тухайлбал, Булган аймгаас сонгогдон парламентад сууж буй Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулахаар яригдаж байгаа сурагтай.

Эл ажлын хэсгийг хоёр жилийн өмнө буюу 2021 оны арваннэгдүгээр сард байгуулж байв. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулсан. Улмаар ахлагчаар нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томилж байлаа.

Тус дэд ажлын хэсэг нь түгжрэлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлтүүдэд анхаарал хандуулан ажиллах зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 3, 2023 15:44

Энэ айгчид юууч хийж чадахгүй гэсэн үг өөрсдөө ийм болгосон нөхдүүдээссонгож хийлгэе

Холбоотой мэдээ

Back to top button