СПОРТ

Фото: 21 аймгийн 1000 багш оролцож буй спортын наадам

Монгол Улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам”-ыг энэ жил Баянхонгор аймаг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болж байна.

21 аймгийн 1000 орчим тамирчин оролцож буй эл тэмцээн 11 сарын 03-05-ны хугацаанд болох аж.

"Нөхөрлөе, Хөгжье, Манлайлъя" уриан дор болж буй Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам волейбол, сагсан бөмбөг, шагай харваа, ширээний теннис, 100 буудалт даамын төрлүүдээр шинэ спортын ордон, спорт хороо, Номундалай, Номгон, Эрдэнэмандал, 5 дугаар сургуулиуд болон Дөвөнт, “Чандмань Баянхонгор” ХК-ийн спорт залуудад хуваарийн дагуу явагдах юм байна.

Эх сурвалж: Нээлттэй засаг-Нэг Баянхонгор цахим хуудас

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button