
НЭМЭЛТ: 11.30 цаг
Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэсээс тодруулахад дараах мэдээлэл өглөө.
Тус хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Одоогоор галын тархалтыг бүрэн зогсоож, унтраагаад байна. Эрсдэлт нөхцөл байдлаа тооцоолж, юмыг яаж мэдэхэв гэсэн байдалтайгаар тухайн обьектийг харзнаж байгаа. Шахмал түлш дэлбэрсэн эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Галын шалтгааны дүгнэлт 14 хоногийн дараа гарна. Урьдчилж мэдээлэх боломжгүй. 40 гаруй иргэн биш. Таван айлаас хоёрт нь хүн байгаагүй. Гурван айлын иргэдийг гаргаж, аюулгүй болгосон” гэлээ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-Шахмал түлш дэлбэрсний улмаас таван айлын байшин шатжээ-
Өнгөрсөн шөнө /2023.11.04/ Хан-Уул дүүрэгт гал түймрийн ноцтой осол гарч, таван айлын байшин шатжээ.
Тодруулбал, тус дүүргийн 9-р хорооны нэг айлын түлсэн шахмал түлш дэлбэрч түймэр гарсан бөгөөд гал унтраах аврах ангийнхан намжааж хүчрэхгүй байсаар хажуугийн айлууд руу дамжиж таван айл ташраараа шатсан гэх урьдчилсан мэдээлэл гараад байна. Азаар хүний алтан амь эрсдээгүй аж.
19.00 цагт шахмал түлш түлээд 21.00 цагт тэсэрч дэлбэрсэн гэх мэдээллийг иргэд хэлжээ.
Таван айлын 40 гаруй иргэнийг хорооны дулаан байр руу аваачин эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.
Бид холбогдох албаныхнаас мэдээллийг тодруулан хүргэх болно.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүхий нүүрсийг нь түлүүлээчээ байгалийн юм арай хор нөлөө багатай, чадахгүй бж битгий хүний амьдралаар тоглоод бай та нар байгалиас илүү төгс юм хийнэ гэж хэзээ ч бхгүй.
Хүн үрэгдээгүй л бол яамай даа. Ээ тэнгэр минь...
Шулга дөрвөдийг ОГЦРУУЛААРАЙ !!!
Өө за, одоо бүр угаартах цаашаа, дэлбэрдэг болсон уу.
Шөнө таван хүн угаартаж нас барсан тэрч гэсэн но- той юм биш үү хардаж байна
Шахмал түлш гарснаас хойш энэ түүнээс болж гэмтсэн амь насаа алдсан гэх мэдээ өдөр бүр гарч байгаад төр засаг анхаарлаа хандуулж энэ түлшийг хүний аюулгүй байдалд тохирсон түлшээр солих арга хэмжээ яаралтай авахыг иргэд хүсэж байна