СПОРТ
Автозамчдын баярт зориулсан барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.