СПОРТ
Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчнаас дөрөвт жагсав

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тодруулбал, Их Британийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд болж өндөрлөв.
Тэмцээнд нийт 50 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Б.Мөнгөнтуулын хувьд энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон бөгөөд 11 өрөг тоглохдоо дөрөв хожиж, долоо тэнцэж нэг ч хожигдолгүйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.