СПОРТ

Сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар суралцах залууст тэтгэлэг олгож, олон улсад зуучилна

Монголын сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар сурах хүсэлтэй залууст тэтгэлэг олгодог байхаар шийдвэрлэлээ. Тэд энэхүү зорилго, чиглэлийнхээ хүрээнд Үндэсний дээд лигийн нээлтийн үеэр МСБХ-ны ерөнхийлөгч Г.Батцэнгэл, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан нар сагсан бөмбөгийн төрөлжсөн дасгалжуулагч, багш бэлтгэл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

Тодруулбал, тус санамж бичгийн хүрээнд МУБИС-ийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч багшийн ангид 2024 оноос элсэн суралцах оюутнуудад сурлагын дүнгээс хамааран сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Зөвхөн сургалтын тэтгэлгээр зогсохгүй олон улсын сургалтад хамруулах, гаднын сургуулиудтай хамтарч ажиллах, оюутан солилцоогоор гадаадын сургуулиудад суралцуулах зэрэг боломжуудыг ч бий болгож ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button