“Ипотекийн зээлийн ачаар багын мөрөөдлөө бодит болгосон”

Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучийн компани борооны дараах мөөг шиг олширч байгаа. Энэ нь мэдээж иргэдэд орон сууц худалдах болон худалдан авах замыг хялбарчлах алхам болсон. Үл хөдлөх хөрөнгө зуучийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд олон байрнууд дундаас өөрийн байраа сонгоход хэцүү байдаг. Мөн хуримтлуулсан мэдлэг чадвараа ашиглан ирээдүйдээ ашигтай сонголт хийж ипотекийн зээлийн ачаар төсөөллөө бодит болгосон нэгэн залуугийн талаар ярилцлагаа хүргэж байна.
Тэрбээр энэ ярилцлагаа тодорхой шалтгааны улмаас царайгаа нууцлах хэлбэрээр өгөхийг хүссэн юм. Түүнд одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байх хүсэл хараахан байхгүй гэлээ. Харин бидэнд ипотекийн зээлийн үр өгөөжийн талаар ярих яриа нь хэрэгцээтэй байсан юм.
-Сайн байна уу. Та үл хөдлөхий салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ. Мөн яагаад энэ салбарт ажиллах болсон бэ?
-Сайн байна уу. Намайг Батчимэг вогтой Улсбат гэдэг. Би үл хөдлөх хөрөнгө зуучийн компанид орж ажиллаад нийт таван жил болсон байна. Манай аав барилгын инженер байсан. Бага байхаасаа аавынхаа ажил дээр очиж барилгын талаар сонирхдог болсон маань үүнтэй холбоотой байх.
-Монголд маш олон барилгууд баригдаж байгаа. Тэдгээр барилгуудыг бусдад зарахдаа аль талаас нь таниулж худалддаг вэ?
-Монголын барилга байгууламжууд цаг үеээ дагаар гадна үзэмж, дотор засал гээд л бүхэлдээ орчин үеийн чиг хандлагаа даган өөрчлөгдөж байгаа. Мэдээж тухайн барилгийн давуу тал, ашигласан материалыг яг л дотоод ажилтан мэт судалж байж худалдан авагчдад хэрэгцээт мэдээллийг өгнө.
-Та өөрийн зарж байсан байраа маш сайн судалдаг гэж сая хэллээ. Өөрөө тайлбарлаж байхдаа авмаар санагдсан байр байсан уу?
-Мэдээж байсан. Тайлбарлаж байхдаа өөрөө байрандаа дурлаж ипотекийн зээлийн талаар сонирхож байраа худалдаж авч байсан.
-Таны авна даа гэж мөрөөддөг байр байсан уу. Эсвэл барилгын талаар судалж байхдаа авмаар санагдаад авч байв уу?
-Аль аль нь. Бага байхдаа таазнаасаа шал хүртэл том цэлгэр цонхтой, гаднаа уул харагддаг, шөнөдөө оддыг харж болохоор өндөр байр авахыг мөрөөддөг байлаа. Үл хөдлөх хөрөнгө зуучаар ажиллаад хоёр жил гаран болж байхдаа яг л тэр мөрөөдлийн байшингаа зарах даалгавар авсан. Тэгээд шууд л энэ яг миний боддог байсан байр байна даа гэж бодсон.
-Таны аав барилгын инженер байсан гэсэн. Та ааваараа мөрөөдлийн байшингийн зургаа зуруулж байсан уу?
-Их сонирхолтой асуулт байна. Ааваас том цонхтой өндөр байшин байх боломжтой юу гэж асууж байсан. Гэхдээ аав Монголд ойрын хэдэн жил чиний хүсэж байгаа шиг 15-20 давхар байшин баригдахгүй байх гэж билээ. Одоо аав манайд хааяа ирэхдээ энэ дурсамжийн талаар хамт ярьж инээлддэг. Ипотекийн зээлийн ачаар мөрөөдлөө өөрийн болгох боломжтой болсонд их баярлаж явдаг даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.