Д.Нацагдоржийн "Од" шүлгээр бүтсэн кино 33 оронд нээлтээ хийнэ

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн "Од" шүлгээс сэдэвлэн кино бүтээжээ. Уг киног бүтээхээр төслийн багийнхан дөрвөн сар орчим ажилласан бөгөөд өчигдөр сүүлийн зураг авалтаа хийсэн байна.
Мөн тус киног удахгүй Каннын кино наадамд сойно гэдгээ тус төслийг санаачлагч илэрхийлээд буй. Цаашлаад уг бүтээлийг ирэх жил буюу 2024 онд 33 оронд нээхээр төлөвлөж байгаа аж.
Д.Нацагдорж "Од"
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу? Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харанхуй хадаар хийсэн кино нь гэж нэг хачин тэнэг юм байдаг, энэ нь бас яаж нүүр хуйхлах бол доо ?!
Энэ тэгээд кино болчихоор тийм олон үйл явд�##�тай сэдэв үү? Тэгээд 33 оронд нээлтээ хийнэ ч гэх шиг... ккк
Манай яруу найрагчид, ялангуяа дээр үеийн хэд хятадын яруу найргаас битүү хулгайлсан байдаг юм гэсэн. Энэ Од шүлэг гэхэд яг ийм хятад шүлгийн хуулбар гээд байдаг юм билээ. Хятадын яруу найраг, уран зохиол сайн мэддэг хүмүүс хэлсэн шүү. Бариад идчихэв! Дэмий юм хийж байж дэлхийд шившиг болов доо