Монголын параволейболын тамирчид дэлхийн аваргад хувийн зардлаар эх орноо төлөөлнө

Монголын параволейболын эмэгтэй баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгараад байгаа билээ. Эмэгтэй баг түүхэндээ хоёр дахь удаагаа ийн дэлхийн аваргыг зорих гэж буй юм. Эргэн сануулбал, манай улсын эмэгтэй баг одоогоос 20 жилийн өмнө анх удаа дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байв.
Тэд 20 жилийн дараа дахин түүхэн боломжийг өвөртөлсөн ч тэднийг бодлогоор дэмжих холбоо, салбарынхан байхгүй тул санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа тухайгаа хэлж байна. Тодруулбал, хамгийн багадаа нэг хүний хувиасаа гаргаж буй мөнгөн дүн 10 сая төгрөгт хүрч байгаа тооцоо гарчээ. Иймд тэд ард түмнээсээ сэтгэлийн хандив гуйж байгаа гэдгээ ч учирлав.

Манай параволейболын эмэгтэй шигшээ баг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдэнд тэмцээнээ зориход хоёр хоног л үлдээд байгаа юм. Тэмцээн арваннэгдүгээр сарын 11-18-ны өдрүүдэд Египетын Кайро хотод болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засгаас тэмцээнд оролцох зардлыг гаргах нь зүйтэй
Миний бичсэн саналыг яагаад устгачихваа хэн устгаад байгаам