ЭРҮҮЛ МЭНД
Төв аймгийн 160 сурагч шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдлөө

Төв аймгийн Зуунмод суманд хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, шүдээ тогтмол угаах дадлыг хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилгоор шүд угаалтын аварга шалгаруулах “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” тэмцээнийг зохион байгууллаа.
Тодруулбал, “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” тэмцээнд ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 4-7 дугаар ангийн 20 багийн 160 сурагч оролцож, амны хөндийн эрүүл мэндийн талаар мэдлэг чадвараа сорьж, багаар ажиллан өрсөлдөж байгаа юм.
Манай улс шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн олон хүүхдийг хамруулж тодорхой үр дүнд хүрээд байгаа гэж хэлж болно.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huurhun yum be, yostoi zuv temtseen bn