СПОРТ

Ш.Энхийн-Одын "SF Dons" баг улирлын эхний тоглолтоо хийж, өрсөлдөгчөө илүүрхэв

Шаравжамцын Энхийн-Од буюу Mongolian Mike багийнхаа хамт улирлын эхний тоглолтоо хийж ялалт байгууллаа. Тодруулбал, түүний нэгдсэн SF Dons баг Bethesda University Flames багийг 128:59-ийн харьцаатайгаар буулган авчээ.

Ш.Энхийн-Од өнөөдөр 11 оноо, долоон дамжуулалт, таван самбар өгч гурван удаа бөмбөг алдсан үзүүлэлтийг гаргажээ. Тэрбээр талбайд ердөө 12 минутыг л өнгөрүүлсэн байна. Түүний багийн энэ удаагийн бүрэлдэхүүнд Гүрж, Австрали, Украин, Монгол, Англи, Серби, Хятад Улсын шилдэг тамирчид багтаад буй.

Тэд дараагийн тоглолтоо Сэйнт Францис их сургуулийн Рэд Флаш багтай дөрөв хоногийн дараа хийнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button