Нийгмийн

Хууль: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг иргэний нийгмийн даатгалыг төрөөс төлнө

2023 оны 7 дугаар сарын 7-нд шинэчлэн баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тус хуулийн онцлох заалтаас танилцуулахад,

21.22.Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй ХҮҮХДЭЭ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлнө.)

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээж, аавын аль нэгний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар хуульчилжээ. Ингэснээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэний нийгмийн баталгаа нь хангагдах юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button