СПОРТ

Уулнаас дугуйгаар буух төрөлд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртлээ

Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ.

Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button