Параволейболын ДАШТ-д оролцох тамирчдын зардлыг спортын улсын хороо хариуцахаар боллоо

Монголын параволейболын эмэгтэй баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгараад байгаа билээ. Эмэгтэй баг түүхэндээ хоёр дахь удаагаа ийн дэлхийн аваргыг зорих гэж буй юм. Эргэн сануулбал, манай улсын эмэгтэй баг одоогоос 20 жилийн өмнө анх удаа дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байв.
Тэд 20 жилийн дараа дахин түүхэн боломжийг өвөртөлсөн ч тэднийг бодлогоор дэмжих холбоо, салбарынхан байхгүй тул санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа тухайгаа хэлээд байсан. Тодруулбал, хамгийн багадаа нэг хүний хувиасаа гаргаж буй мөнгөн дүн 10 сая төгрөгт хүрч байгаа тооцоо гарсан тул тэд ард түмнээсээ сэтгэлийн хандив гуйж байгаа гэдгээ ч учирласан юм.
Тэгвэл тэдний ирэх, очих зардлыг Биеийн тамир, спортын улсын хороо бүрэн хариуцахаар шийдвэрлэлээ. Манай эмэгтэй багийн тамирчид найман хүний бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор маргааш эх орноосоо мордоно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ пара волейболын удирдалгууд гэж нэг бүтэхгүй хэдэн өвөө байдаг юм огт спортоо хөгжүүлье гэсэн бодолгүй залуу шинэ үеэ дэмждэггүй ашиг сонирхлын зөрчилтэй түүнээс нь болоод энэ спортын төрлийг сонирхдог хүн бараг үгүй болж дэ хөөрхий.гадагш дотогш явахаар өөрсдөө явчихдаг эсвэл танил талаа татаад сод хүртэл асуудал үүсгээд түүнээс нь болоод нэр хүндгүй болцон чорт.
Тоглож чадах тамирчид даанч байхгүй байна.Чам шиг амаараа тоглодог,бөмбөг бөөрөнхийг ч мэдэхгүй нөхдүүд тоглоно гээд байхаар яаж хөгжих вэ.