Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Украины гишүүнчлэлийн хэлэлцээг удахгүй эхлүүлнэ

Украин Европын холбооны гишүүн болох зорилгодоо дахин нэг алхам ойртлоо. Лхагва гарагт /2023.11.08/ Европын комисс Украин болон Молдав улсуудыг гишүүн болгох хэлэлцээг ирэх жил эхлүүлж болно гэж мэдэгдсэн байна.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Өнөөдөр бол түүхэн өдөр, учир нь Европын комиссоос Украин болон Молдавтай гишүүн болох хэлэлцээг эхлүүлэхийг Европын зөвлөлд санал болгож байна” гэжээ.

Украин арав гаруй жилийн өмнөөс Европын холбоонд элсэх зорилго тавьсан 2013 оны сүүлээр тухайн үед Украины Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Виктор Янукович Европын холбоотой хийсэн худалдааны хэлэлцээг цуцалж, ОХУ-руу хандсан.

Үүний дараа Украин даяар жагсаал цуглаан болж, тэр үймээнийг далимдуулан ОХУ Крымын хойгийг зэвсгийн хүчээр булаан авсан юм. Европын холбоо болон НАТО-д элсэх зорилгоо Украин 2019 оноос хойш үндсэн хуульдаа албан ёсоор нэмжээ.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард дайн эхэлсний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тус холбоонд элсэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Элсүүлэх хэлэлцээг ирэх оноос эхлүүлнэ гэсэн мэдээг сонсоод Зеленський “Өнөөдөр Европ бүхэлдээ зөв алхам хийлээ. Европын комисс Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээ эхлүүлэхийг зөвлөсөн байна” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2023 12:26

Энэ эх баригч сувилагч чавганц их хуцнаа

Зочин
Зочин
11 сар 9, 2023 12:37

Европын орнууд тэр дундаа европын холбоо энэ украйн гэх оронтой зуур�##�дахаа болио. Америк тэргүүтэй НАТО-гийн орнууд украйн зэвсэг техникийн тусламж үзүүлээгүй бол орос украйны дайн нэг долоо хоногт дуусах байсан.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 14:06

ОРОС УГААСАА ШИРЭНГИЙН УЛС УЧИР АЙЛ ЗЭРГЭЛДЭЭ УЛСУУДТАЙГАА ТААРДАГГҮЙ, ЁС ЗҮЙ, СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬД ХОЛ ХОЦРОГДСОН. ТИЙМ УЧРААС ХӨРШҮҮД НЬ ОРОСООС ҮРГЭЛЖ ЗУГТАН ЗАЙГАА БАРЬЖ, СОЁЛТ ЁРТӨНЦ РҮҮ ТЭМҮҮЛДЭГ НЬ БАРАГ ЖАМ ЁСНЫ ҮЗЭГДЭЛ БОЛЖ ДЭЭ! К КК

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
11 сар 9, 2023 14:32

Дэлхий дээр өөр өөрийн соёлтой, өөр өөрийн хэлтэй олон янзын улс энх тайвнаар зэрэгцэн оршвол гоё оо. Олон орноор аялаад сонин сайхныг мэдэрч явах нь хүний оюун бодлыг, амьдрах арга ухааныг тэлнэ. Сайхан гэж боддог. Дайн байлдаан, уй гашуу өнчрөл хагац�##�, өшөө хорсол хэрэггүй ээ

Зочин
Зочин
11 сар 9, 2023 14:37

Украин улсын ард иргэдийг нь дайнаар дуусгаад боллоо одоо элсүүлж болно гэнэ дээ. Цэргийн зэвсэг үйлдвэрлэлд түших бааз блах

Холбоотой мэдээ

Back to top button