Нийгэм мэдээ
Эрдэнэс Тавантолгой: Сүүлийн 1 жилд хамгийн өндөр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт аж.
Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилд нүүрсний олборлолтыг 3 дахин, тээврийг 3.5 дахин, борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
Мөн энэ оны 02-р сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 57 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулжээ. Үүний 3.9 сая тонн нь хатуу коксжих чанартай нүүрс, 3 сая тонн нь сул коксжих нүүрс, 0.8 сая тонн нь эрчим хүчний нүүрс аж. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноогдол ашгаа л авъяа...
Өмнөх жилүүдэд ч ашигтай байсан байх гэхдээ тэр ашигийг нь нөгөө п�####�кууд л хулгайлж байсан л даа!
Ногдол ашгаа авая. Өмнөхөө ч гэсэн авна. Та нар ашитайгаа гайхуулаад байдаг, бид болхоор хувхай хоосроод байдаг энэ ямар учиртай юм. Нөгөө нүүрсний хулгайчид яасан? яагаад чимээгүй болчхов? Бүхэл бүтэн мөрөгцөг “шааж” бүтэн нэг сар өдөр шөнөгүй зөөсөн нөхрөөс мөрөгцөгийн үнээ авахгүй үхснээ хийгээд байгаа юм? Эсвэл та нар хамтрагч нь юм уу? Алив тэр мөнгө өгөөдөхөө мах гуртлаа авая.
Ногдол ашгаа авъя аа!
Ноогдлоо авъя ,Өр төлөөс, бүтээн байгуул�##�таа хулгайчдаар төлүүлж хий
Ashigtai ajillaad yadiin noogdol ashigaa ogoh heregtei shde tatvariin gazar nariin sain shalgalj baih heregtei dandaa aldagdaltai ajillaj noogdol ashig ogohgui bna gej yu baidiin