ХУУЛЬ

ФОТО: Нигер иргэдийн шүүх хурал 12 сар хүртэл хойшиллоо

Их хэмжээний хар тамхийг шуудангийн илгээмж ашиглан Монгол улсын хилээр нэвтрүүлсэн Нигери улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. 13:30 цагт эхэлсэн шүүх хуралд шүүгдэгч У.Ариунзул өөр өмгөөлөгч шинээр авсан тул хэргийн материалтай танилцах хугацаа гаргаж өгөхийг шүүгчдээс хүссэнээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Тодруулбал, Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зочин
зочин

Тэр хүүхэн шүүх танхимыг арай доромжилсон байна даа шүүх хур####д ийм хувцас хунартай арай л юмаа наад нэг Нигерүүдтэйгээ яахдаа яадаг хувцасаа өмсөж дээ гэр орноосоо хол тив ####гасан байгаа нөхдүүд тохируулж өмсөж болоод байхад гадуур ш####гагдаж байж муу яшка чинь харин юу вэ байх ёстой газар луу нь үтэр түргэн явуул

Back to top button