Дээд лиг: Өмнөговь Шанх Транс багийн тэргүүллээр нэгдүгээр тойрог өндөрлөлөө

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн өмнө эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдөж буй.
Тэмцээнийг бүтэн улирлын турш зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр арваннэг дэх өдрөө эмэгтэй багуудын нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтуудаар үргэлжилнэ.
Харин эрэгтэй багуудын нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, үзүүлэлтээр Өмнөговь Шанх Транс хүснэгтийг тэргүүллээ.
Тодруулбал, баг тус бүр таван тоглолт хийснээс Шанх Транс, Натур Мед багууд дөрөв дөрвөн хожил байгуулж 12 оноотой өнгөлөв. Ингэхдээ ээлжийн хожлын зөрүүгээр Өмнөговь Шанх Транс баг тэргүүн байрт жагсаж буй юм. Тэд Натур Мед Ноён клубт гурван ээлж, Баянхонгорт Кроунд Геод нэг ээлж алдаж бусад тоглолтуудаа 3:0 харьцаатайгаар хожсон амжилтыг үзүүллээ.
Тэдний араас 2021 оны дээд лигийн аварга Натур Мед Ноён клуб бичигдсэн бол өмнө жилийн дээд лигийн аварга Баянхонгор Корунд Гео баг хүснэгтийн гуравдугаар байрт эрэмблэгдээд байна.

Энэ удаагийн үндэсний дээд лигт дараах багууд өрсөлдөж буй.
Эмэгтэй багууд
- Хөвсгөл-Эрчим
- Хашхан Өвөрхангай
- Хобби Эйс
- Хилчин
- Улаанбаатар пеоникс
- Энагурэ
- Ховд Ижил Алтайнбарс
- Тэнүүн Огоо
Эрэгтэй багууд
- Өмнөговь Шанх Транс
- Баянхонгор Кроунд Гео
- Хасу Мегастарс
- Натур Мед Ноён
- Тэнүүн Огоо
- Ховд Алтайнбарс
Өнөөдөр болох тоглолтуудын хуваарь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.