Малчид: Ченжүүд малын үнэ унагаж байгаа ч дэмий үхүүлэхгүйн тулд л зарж байна

Аравдугаар сарын сүүл үе, арваннэгдүгээр сарын эхээр хөдөө орон нутгуудад их хэмжээний цас орж, зарим аймагт зудын түвшинд хүрээд байгаа билээ.
Архангай, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан, Увс, Төв аймгийн долоон сумын малчидтай холбогдож цаг үе, нөхцөл байдлын талаарх мэдээлэл авлаа.
Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл шат дараатайгаар хийгдээд дууссан аж.
Ихэнх аймгаар 30-40 см орчим цас орж, малын үнэ бууж, өвс тэжээлийн ханш өссөн. Зарим аймгийн малчид айл саахалтаараа нийлэн отрын замд гарчээ.
Арваннэгдүгээр сарын эхээр тэжээлийн малтай болсон
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн малчин И.Өлзийсайхан:
-Манайх хилийн зурааснаас 10-аад километрийн наана байдаг учраас их алслагдмал. Энд цас 35 см орчим орсон, гуу жалга даваа гүвээ рүү 40-45 см зузаантай.
Эхнэр бид хоёр хоёулхнаа байдаг. Заримдаа аль нэг нь сумын төв рүү явж хүүхэд дээрээ очно. Гэрээ нэг нь сахиж үлдэнэ. Ганцаараа байх үед гэнэт шуурна, мал ийш тийшээ уруудна. Сумын төвд гуравдугаар ангийн хүү минь айлд байдаг. Аав ээжийгээ их санадаг ч тэр болгон очоод байж чадахгүй. Ер нь л хөдөө малчид бидний амьдрал хүндхэн байна даа.
Энэ жил малын үнэ нэлээд муу байгаа, мал эрт муудаж эхэлсэн.
Арваннэгдүгээр сар гараад тэжээлийн малтай болсон учраас энэ хавар хүртэл хэрхэн яаж тэсэх тухай л бодож байна. Энд эр хонь, ямаа 90 мянган төгрөг. Эм хонь, ямаа 80 мянган төгрөгийн үнэтэй байна.
Намар хадлангаа дөрөв, таван тонн хадсан ч мал эрт муудаж байгаа учраас нэмэлтээр өвс тэжээл авсан. Улаан хивэг 18-20 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Хүнд хэцүү үед хэдэн хүүхдээ л бодож явна
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн малчин Б.Амгаланбаяр:
-Сумын төвөөс 37 километрийн зайтай байдаг. Жилийн жилд хурга ишигэндээ өгөхөөр багахан талбайгаас өвс хаддаг ч энэ жил цас эрт орж, мал эрт муудсан.
10-аад тооны мал гаднаа нэмэлтээр тэжээж байна. Цас 40 орчим см орсон. Малын тэжээлийг 23 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа. Малын үнэ тийм ч сайн биш болохоор малаа зараад зөрүүлээд өвс, тэжээл аваад л таарч байна.
Сургуулийн насны гурван хүүхэдтэй. Өвөл их хүйтрэхээр эхнэр хүүхдүүд рүүгээ явна, би ганцаараа малаа маллаад үлдэнэ. Цас эрт орж, мал эрт муудаж, малын ханш буусан энэ үед хэрхэхээ мэдэхгүй, хэдэн хүүхдээ бодож л явна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 6,254,494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлж байжээ. Урьдчилсан дүнгээр тэмээ 2507, адуу 348,466, үхэр 627,501, хонь 3,034,428, ямаа 2,241,592 толгойг тус тус тоолуулжээ.
Мал муудаж, ханш унаснаар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна
Увс аймгийн Малчин сумын малчин Э.Баттулга:
-Цас 40-45 см орсон. Малаа махалж, зарж эхэлсэн. 25-аас кг дээш жинтэй хонийг 130 орчим мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Өвс тэжээлийн үнэ 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй.
Энэ өвөл цас эрт орж мал эрт муудаж байгаатай холбоотой хүмүүс малаа зарж эхэлсэн. Бид уг нь амьдрах аргаа олоод болоод л байдаг хүмүүс. Гэхдээ мал муудаж, ханш унахаар л хойд хормойгоороо, урд хормойгоо нөхөж эхлэх юм.
Статистик: 2023 оны эхний хагаст Увс аймагт 47.990 тооны мал хоргоджээ.
Ченжүүд малын жинг дарж, үнэгүйдүүлж байна
Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн малчин Н.Гончигдорж:
-Сумын төвөөс 40-50 км зайтай амьдардаг. Цас их орсноос үүдээд малчид малаа махалж, зарж эхэлсэн. Ченжүүд амьд хонь, ямааны жинг дараад малын үнэ буулгаад байгаа.
Одоо 1 кг хонины мах зургаан мянган төгрөг, 1 кг ямааны мах таван мянган төгрөг, 1 кг үхрийн мах долоон мянган төгрөгийн ханштай байна.
Өвс тэжээлийн үнэ аль хэдийнэ 20 мянган төгрөг давсан. Одоо мал маллах их хэцүү боллоо, зуданд алдчих гээд, аль эсвэл үнэд хүрэхгүй байдаг боллоо.
Статистик: 2023 оны хавар Завхан аймаг зуданд нэрвэгдэж 55,559 тооны мал хоргоджээ.
Ганцаар үед мал ийш тийш уруудна, ярвигтай асуудал их
Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Д.Ганболд:
-Түлээ түлш бэлтгэж амжаагүй л явна. Манай эхнэрийн бэлхүүс орчмоор таттал их цас орсон. Явахын аргагүй хүнд байна. Малаа махлаад эхнээс нь зарж эхэлсэн. Хонины мах 1 кг нь зургаан мянган төгрөг болтлоо буусан.
Ченжүүд бид нараас их хямдхан авчхаад хотод очоод тэнгэрт тултал нь нэмж зардаг бололтой. Одоохондоо мал муудаад, бид эрвийх дэрвийхээрээ хичээж л байна даа. Өвс тэжээлийн ханш 20 орчим мянган төгрөг.
Ойр хавьдаа айл саахалттай болохоор ханьтай л байна. Заримдаа сумын төв орно, эхнэр бид хоёрын нэг нь үлдэх хэрэг гарна. Ганцаараа байх үед мал гэнэт ийш тийшээ уруудна, ярвигтай асуудлууд зөндөө. Ядаж төр засаг нь малчдаа харж үзвэл аштай юу даа.
Сонирхуулахад, гурван жил тутам нэг удаа Төв аймагт зуд болдог гэх судалгаа байдаг байна.
Хоосон үхүүлж байхаар гээд л малаа зарж байна
Архангай аймгийн Цахир сумын малчин С.Өнөрбилэг:
-Хойд тэрхэд нутаглаж байгаад Жинстэд ирсэн, цас их ороод мал муудаж эхлэсэн болохоор нутгийн хэдэн айлтай нийлээд 200 гаруй үхэр, 500 орчим хонь, 30 адуу туугаад оторлосон.
Одоо Тариат сум өнгөрөөд явж байна. Хаа сайгүй л цас их, мал муу байна даа. Малаа махалж зараад ч нэмэргүй байна, ченж нар малын махыг үнэгүйдүүлж байгаа. Энд хонины мах 5-6 мянган төгрөг. Ёстой л хий хоосон үхүүлж байхаар гэж бодоод л зарж байна.
Өнгөрсөн хавар цас их орсноос улбаалж 54212 тооны мал хоргодож. Малчдад их хэмжээний хохирол учирч байжээ.
Өвлийн бэлтгэл хийж амжаагүй байхад зуд болчихлоо
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Д.Амарсайн:
-Цас нэвсийтэл орсон. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард махны үнэ өсөж байсан бол энэ жил улам буурч байна. 1кг үхрийн мах 7500 төгрөг, хонины мах зургаан мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Өвс арван мянган төгрөг, тэжээл 25 мянган төгрөг болсон. Өвлийн бэлтгэл хийж амжаагүй байхад л цас ихээр орж зуд болж байна.
Сүхбаатар аймаг энэ оны эхний хагасаар 59936 тооны мал хоргодож, өвс тэжээлийн дутмагшилд орсон бол энэ удаа ч мөн өвс тэжээлийн үнэ өссөн байдалтай байна.
1944 оноос хойш хийсэн судалгаагаар манай оронд болсон зудын нөлөөгөөр нэг жилийн дотор хамгийн ихдээ ес орчим сая, багадаа нэг сая орчим толгой мал тус тус хорогдож байжээ.
Энэ нь тухайн жилд тоологдсон нийт малын тооны 2-33 хувийг эзэлж байв. Зөвхөн сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 21.1 сая толгой мал хорогдсоныг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 860 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
1990-2022 оны хооронд зуд хамгийн олон тохиолдсон аймаг нь Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд. Мөн энэ хугацаанд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ Дархан аймгууд 2-4 удаа буюу найман жилд 1, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгууд 5-7 удаа буюу дөрвөн жилд нэг удаа, Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд 8-10 удаа буюу гурван жил тутамд зуд тохиолджээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чид хэний төлөө амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй шүү. Өвлийн бэлтгэл хийж амжаагүй гэж их ярьсан байна. 8,9 сард бэлтгэлээ хангах ёстой шүү дээ. Энэ үедээ баяр наадам, тэмдэглэлт ой, элдэв хурим найр, даахь энэ тэр гэж дэмий �##�тан цагаа �##�даж байна. Өвс хадлангаа базааж, отор нүүдэл хийгээд м�##�ын тарга хүчээ сайн авахуулчих юм бол өвөл хавартаа айхгүй давна шүү дээ.
Үхэр 7000-9000₮, хонь 6000-8000₮ гээд ханш тогоогоод түүнээс доош өгөхгүй бай.
Ядаад эхнии цасыг давахыг бодоочээ анхны цас оронгуут төр засаг минь түмэн олон минь гээд л хошуугаа билүүдээд гарна намрын сард өвс тэжээл өвөлжөө өвлиин бэлтгэл хииж баих естои бусуу 1кг хонины махыг 6000 мян өгч баина гэж чамлаад баигаа бололтои хотод дэнжиин 1000 нарантуул 2 дээр 1кг хонины бөөнии үнэ 7.500 баина холоос зөөж баигаа жолооч ченжүүд болон худ�##�дагч. нар өөр өөрсдиин ашгаа харна биз дээ. болж баигаа юм биш үү. хуучны хүмүүс чинь өдиид бүх бэлтгэл жин тан болчихсон л баидаг ажилгүи дээрээ анхиагүи л юм даа гэхдээ хүн болгон адилгүи л баигаа даа одоо зарах хонинуудаа нядлаад дарчихаачээ хавар м�##� төллөх үеэр үнэд орно ш дээ гол чинь гороигоод баив�##�
Байг�##�иас хэт хамаатай, бэлчээрийн м�##� аж ахуй ч үнэхээр амаргүй, тогтворгүй юм даа.
Юун толгой м�##� 80-90мянган төгрөг вэ???
Энэ ченжүүд гэж хдн бөх мөх гсн царайгүй юмнууд арай дэндэнээ, ийм үнээр авсан м�##�ын мах хотын лангуун дээр кг нь 15мянган төгрөг гэхээр хд нуг�##�ж дамлаад бнаа. Ичээсэй!
Тэр ченжүүд нь м�##�чдынхаа НДШ-г төлбөл таарна!!!
Одоо болиоч дээ, ма-лчид аа. Зах зээл гэж нэг юм бий шүү. Нэг л өдөр г�##�зуурсан юм шиг байгаа ма-лынхаа хагасыг муулаад махаа ачаад ороод ирэхээр махны үнэ унаж буй нь зах зээлийн хууль.
M#lchid ni ugaasaa chenj nartaa buunduj uguud surtsiin bnlee. Mani met shig gants neg guluuz avah gj bgaa hvmvvstei harits#aggvi ym bnlee ih zantai
Архангайнхан аарха�##� наадаад байсан одоо ёстой аархаж модоо барина,завханыхан зиндаархаж наадлаа гэсэн одоо зиндаархаж модоо барихнуудээ
Намар хадлан сайн бэлдсэн м�##�чид юм ярихгүй санаа амар л сууцгааж байна. Олигтой хадлан бэлдэхгүй, зусан намаржин хий эргэсэн нөхдүүд л хүний төлөө м�##�жиж амьдараад байгаа юм шиг гонгинолдчих юм. Өвсөө сайн бэлдэхгүй юугаа хийж байсан юм.