Нийгэм мэдээ
"Монгол бахархлын өдөр"-т зориулсан 128 бөхийн барилдаан болно

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" тохиож байна.
Энэ өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа сайтай 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 13 цагаас болно. Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Энэ дагуу маргааш бүх нийтээр амрах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.