СПОРТ

Волейбол: Хөвсгөл Эрчим клуб зургаа дараалан ялж, лигийг тэргүүлж эхэллээ

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 12 хоногийн өмнө эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдөж буй. Тэмцээнийг бүтэн улирлын турш зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэх юм. Дээд лигийн эхний шатны тоглолтуудыг телевизийн сувагаар шууд дамжуулахгүй байгаа бөгөөд волейболын холбооны цахим хуудсаар дамжуулж байна.

Одоогоор эрэгтэй багуудын эхний тойргийн тоглолт өндөрлөөд байгаа бөгөөд хүснэгтийг Өмнөговь Шанх Транс, Натур Мед Ноён багууд тэргүүлсэн. Харин эмэгтэй багуудын нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилнэ. Одоогоор өмнө жилийн дээд лигийн аварга Хөвсгөл-Эрчим клуб нэг ч жожигдолгүй зургаа дараалсан ялалтаар тэргүүлж байна.

Өнөөдөр болох тоглолтуудын хуваарь

Эмэгтэй багууд

  • Хөвсгөл-Эрчим
  • Хашхан Өвөрхангай
  • Хобби Эйс
  • Хилчин
  • Улаанбаатар пеоникс
  • Энагурэ
  • Ховд Ижил Алтайнбарс
  • Тэнүүн Огоо

Эрэгтэй багууд

  • Өмнөговь Шанх Транс
  • Баянхонгор Кроунд Гео
  • Хасу Мегастарс
  • Натур Мед Ноён
  • Тэнүүн Огоо
  • Ховд Алтайнбарс
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button