СПОРТ

Волейболын үндэсний дээд лигийг MNB спорт суваг шууд дамжуулна

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдөж буй.

Тэмцээнийг бүтэн улирлын турш зохион байгуулдаг бөгөөд маргааш тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.

Эхний тойрогт эрэгтэй багуудыг Өмнөговь Шанх Транс баг тэргүүлсэн бол эмэгтэй багуудыг Хөвсгөл-Эрчим клуб тэргүүлээд байна. Нэгдүгээр тойргийн тоглолтыг телевизийн аль ч сувагаар шууд дамжуулаагүй. Харин хоёрдугаар тойргоос буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндэсний телевизийн спорт сувагаар дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button