Нийгмийн

Хөвсгөлийн 18 суманд 15.5 тэрбум төгрөгөөр бяслагийн үйлдвэр байгуулна

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд ирэх жил Хөвсгөл аймагт 90 төсөл арга хэмжээний 447,6 тэрбум төгрөг үүнээс 2024 онд санхүүжих дүн 134,8 тэрбум төгрөгийг тусгаад байна.

Эдгээр төсөл арга хэмжээнээс онцолбол, Хөвсгөл аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр барих 15.5 тэрбум төгрөгийн төсөв батлагджээ. Тодруулбал,

  • Цэцэрлэг
  • Жаргалант
  • Цагаан-Уул
  • Галт
  • Тосонцэнгэл
  • Ренчинлхүмбэ
  • Цагаан-Үүр
  • Рашаант
  • Их-Уул
  • Алаг-Эрдэнэ
  • Бүрэнтогтох
  • Түнэл
  • Эрдэнэбүлган
  • Тариалан
  • Арбулаг
  • Шинэ-Идэр
  • Төмөрбулаг
  • Улаан-Уул зэрэг сумдад бяслагийн үйлдвэр байгуулахаар төсөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-16 16:42

Зөв дэмжиж байна.

Зочин
Зочин
2023-11-16 16:54

борлуулах зах зээл үгүй болохоор хатаад, хаагдаад дуусна даа: 18 байхдаа яахав дээ, арай л их байна 3байхад түүхий эд нь олдоцтой байх байх даа

Зочин
Зочин
2023-11-16 17:47

Нөгөө хуурай сүүний үйлдвэр шиг онигоо боловоо тэр олон үйлдвэрээр юугаа хийх вэ жилийн турш ажиллах 2-3 байв�##� боллоо тооцоо суд�##�гаа сайн хийх нь чух�##� тэр олон үйлдвэрийг хангах сүү нь хаа байгаа билээ са�##�ийн хугацаа хэдэн сар билээ м�##�чид бүх сүүгээ өгөхгүй шүү дээ өөрсдөө хэрэглэнэ хуурай хиирхэл мэт сонсогдож байна шүү

мөнх
мөнх
2023-11-16 21:33

одоо бариад байгаа ш дээ яахаараа ирэх жил барина гэж арай л олон уу

Б.Лундаажанцан
Б.Лундаажанцан
2023-11-17 09:56

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд өнгөрсөн жил бяс�##�ганы үйлдвэр ашигл�##�танд ороодохсон чинь дархадууд сүүгээ бяс�##�ганы үйлдвэрт өгөөгүй гэсэн шүү. Боломжит нөгцөл, м�##�чдын хүсэл сонирхол байдлыг олон т�##�аас нь сайн судлах хэрэгтэй. Юу юугүй л сум бүрт шахам хөрөнгө зарж үйлдвэрүүд барьж үргүй зард�##� гаргачихав даа. Сум, багийн иргэдийн хурлыг маш сайн ирцтэйгээр хийж учир байдлыг т�##� бүрээс нь суд�##�гаа, тооцооны үндсэн дээр шийдвэр гаргах нь зөв болов уу. Хөвгөл аймагт үнээгээ сааж сүүг нь бүрэн авч чаддаггүй нь тухайн айлын са�##�ьчин гэх хүний нөөц байдаггүйтэй холбоотой. Иймд са�##�инд хамрагдах бүх үнээний сүүг яаж бяс�##�ганы үйлдвэрт бүрэн нийлүүлэх арга ажиллагааны т�##�аас нь суд�##�гаа тооцоолол , боломжийг сайтар анхаарах хэрэгтэй байх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button