Нийгэм ярилцлага

Нүүдлийн замдаа бээрч, төөрч үлдсэн "Жороо тоодог" шувуу Монголд өвөлжинө

Улаан номд орсон Жороо тоодог шувууг аварчээ.

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Сагил сумын нутаг Улаан хотгор хэмээх газраас 2023.11.16-ны өдөр Улаан номд орсон Жороо тоодог (Chlamydotis macqueenii Gray) шувууг авран, хамгаалжээ.

Энэ шувуу нь ОХУ-ын Тува улсын Шувуу үржүүлгийн төвд байсан бөгөөд 2023 оны 9-р сард биед нь камер суурилуулан байгальд нь буцаан тавьсан боловч нүүдлийн замдаа төөрч үлдэж, даарч бээрсэн байсныг олсон байна.

Жороо тоодог шувууг зэрлэг амьтан аврах, асран хамгаалах стандарт Шувууг асран хамгаалах тусгай шаардлага (MNS 6945:2021)-г амжилттай хэрэгжүүлж буй орон нутгийн мэргэжилтнүүд Монгол улсад өвөлжүүлнэ хэмээжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button