УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ч.Сайханбилэгийг авч ирэхээр АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагатай манай яамныхан уулзсан"

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр "Шувуу ажиллагааны хүрээнд Интерпол болон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын Улаан булант зар мэдээгээр 22, Хөх булант зар мэдээгээр 70, нийтдээ 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Интерполын Улаан буланд 4, Хөх буланд 50 этгээдийг олж тогтоосон. Үүнээс Монгол Улсад авчирсан 11, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14, нийтдээ 25 этгээдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрэн сурвалжлагдаж байгаа үлдсэн 38 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 24 этгээд байна. Улаан булант зараар эрэн сурвалжлагдаж байгаа 11 этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Цаашид оршин суугаа газар нь тогтоогдоогүй хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байна. 

Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь, төр нь авчрах гээд ажиллаж байгаа. Манай яам өчигдөрхөн АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзаад явж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй ажиллагаанд ажиллаж буй хуулийн байгууллагын ажилтан "Шувуунууд өнгөтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байна. Байршлаа байнга сольж, нэг орноос нөгөө орон руу зорчиж байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-17 23:21

Дубайн гэрээнд МАН-ын хүн гарын үсэг зурсансан бол өдийд Баатар болчихсон чааж яваа, Эрдэнэтийн 49%-ийг МАН-ын хүн авсансан бол төр булааж авахгүй л байсан даа !

Бат инженер
Бат инженер
2023-11-18 10:38

САйханбилэг ямар буруу юм хийсэн юм бэ. Коммунистууд мөн солиорч өгөх юм аа:

Зочин
Зочин
2023-11-18 12:47

ХӨӨШЭЭ МАНАЙХААН САЙХАНЦЭЦЭГИЙГ АЦРААД ГАНЦААРЧЛАН ХОРИХГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ ХОРГИО НАРЫН ОНЖИГ БАЛРАНА ГЭДГИЙГ ТООЦООЛСОН БАЙГАА АВЧИРЧИХВАА САЙХАНБИЛЭГ АНУ н ИРГЭН БОЛСОН ЗА ЖОН БАЙДЕН ТЭРИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА АНУ н ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ГАНЦ НАЙТААХАД ТААНУУД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГЦҮҮЛЭН ГАРГЫШТ БИТГИЙ ИНГЭЖ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРЧ БАЙГААЧ

Холбоотой мэдээ

Back to top button