22 дахь удаагаа болох "Playtime" амьд хөгжмийн наадмын товыг зарлалаа

Жил ирэх бүр олон улсын хэмжээнд төлөвшиж буй "Playtime Festival 2023" энэ оны долоодугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн. Өнгөрөгч наадмын тухайд гурван өдөр үргэлжлэх байсан ч үерийн улмаас гурав дахь өдрийн хөтөлбөрийг цуцалсан юм.
Тэгвэл ирэх жилийн буюу 2024 оны "Playtime Festival 2024" хөгжмийн наадмыг долоодугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд зохион байгуулах товыг зарлалаа. Мөн үүнтэй холбогдуулж тус амьд хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийг бүртгэж эхлээд байна.
2002 онд анх үүсгэн байгуулагдсан энэхүү наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатарыг жишиг хөгжилтэй, хүн төвтэй хотын түвшинд хүргэх, Монгол улсыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын бүс болоход хувь нэмэр оруулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Өнгөрсөн жил 21 дэх жилдээ зохион байгуулсан Плэйтайм наадам 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болж АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг орны нийт 20 гадаад болон Монголын 150 гаруй уран бүтээлчид гурав хоногийн турш наадмын албан ёсны 10 тайзнаа өөрсдийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 nd bolj undurlusn chgshg
6 САРЫН СҮҮЛЭЭР ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ, ДАНДАА ЛАЛРЫН БОРООТОЙ ҮЕД ХИЙЖ ХҮН АМЬТАН ЗУТРААНА
Фестив�##�ь мандан бадраг гэж ерөөе!
Тэр олон хүмүүсийг нэг доор цуглуулчихаад голын эрэг дээр жорлон гэж үнэхээр заваарсан б�##�иарюм байгуулчихсан байдаг шүү
Сайхан зохион байгуулахгүй зүгээр нэг шоу болоодбаХ юмаа