СПОРТ
А.Дуламсүрэн жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. Тус эмцээнд 15 орны 181 тамирчин оролцсон байна.
Тэгвэл, манай улсаас эх орноо төлөөлөн барилдсан А.Дуламсүрэн охидын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялжээ. Энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид хүртэв.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.