СПОРТ
Волейболын үндэсний дээд лигийн нээлт өнөөдөр "Steppe Arena"-д болно

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдөж буй.
Тэмцээнийг бүтэн улирлын турш зохион байгуулдаг бөгөөд өчигдөр тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд Спортын төв ордонд эхэлсэн. Харин өнөөдөөр дээд лигийн тоглолтууд "Steppe Arena" -д үргэлжилж байна. Мөн өнөөдөр 16 цагаас бүтэн улирлын турш үргэлжлих тус лигийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор болох юм.
Тоглолтуудыг Үндэсний олон нийтийн телевизийн спорт сувагийн хамт олон шууд дамжуулж эхлээд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.