УРЛАГ

“Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Тоорил хан нь Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Түүнчлэн Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ. 

“Тоорил хаан” жүжгийн ерөнхий продюсероор Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажиллах юм байна. Түүнчлэн “Тоорил хаан” жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичсэн бол ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, МУСТА М.Батболд, зөвлөх найруулагчаар Т.Тайф, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, МУСТА Д.Энхбаатар, тайзны зураачаар Х.Дастан нар ажиллана. 

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2023 18:39

Ок

Зочин
Зочин
11 сар 19, 2023 20:41

Тоорил гээч хаан байгаагүй. Ван Тоорил гэж бий. Монгол газар дээр бас нэг зохиомол хаан гарч ирэхнээ. Хасгийн Кэрэй өвгийн түүхийг ингэж дөвийлгэж болохгүй ээ.

Зочин
Зочин
11 сар 20, 2023 00:01

Нурбек гэж сонгууль дөхөхөөр нэр олох гэсэн ядмаг арга. Зартай луйварчин худ�##� гэдгийг нь нутаг усаараа андахгүй

Зочин
Зочин
11 сар 20, 2023 07:25

Хэрэйдийг казах болгох аян эхэлжээ

Холбоотой мэдээ

Back to top button