Top StoriesУлс төрийн ярилцлага

Х.Нямбаатар: Ямар ч байсан хуримын генералын ажил хийхгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.

-Хийхээр төлөвлөж буй ажлуудаа хамгийн сайнаар хичээж, өөрийн арга барилаар ажиллана-

-Хотын нэн тулгамдсан хоёр асуудлыг ерөөсөө л агаарын бохирдол, түгжрэл гэж харж болохоор байгаа. Үүн дээр шинэ удирдлагын баг Сэлбэ төвд баригдах 12 мянган айлын орон сууц, автобусны нэмэлт, метро барих агуулгыг голчилж ярих болсон. Бүгд урт хугацаанд, өндөр санхүүжилт шаардагдахаар ажлууд. Тэгэхээр та 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа хотын даргаараа үргэжлүүлэн ажиллана гэж тооцож л энэ бүхнийг барьж авч байгаа юу?

-Мэдээж улстөрч хүний хувьд хотын даргаараа 2024 оноос хойш үргэлжлүүлэн ажиллана, энэ ажлуудаа гардаж удирдана гэсэн дур зургаар төлөвлөж байгаа нь үнэн. Аливаа улс төрийн нам аль ч сонгуулийн өмнө бууж өгдөггүй. Цагаан тугаа өргөдөггүй. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Бидэнд одоо бодлогоо өөрсдөө гаргаж, хэрэгжүүлэх, олон нийтэд танилцуулах давуу эрх нь байна. Байгаа боломжоо шууд улс төржүүлэхгүй, зөв бөгөөд үнэн ашиглах л хэрэгтэй байгаа.

Миний хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй. Тиймээс сонгуулийн цикл хугацаанд тааруулж, ажлаа хийхгүй. Сонгуульд зориулж ажиллахгүй гэдгээ эхнээсээ зарласан. Тэгэхээр хотын даргаар ажиллах хугацаандаа аль болохоор одоогийн дэвшүүлсэн ажлуудынхаа суурийг тавина. Ажил хийе гэвэл бас ч богино хугацаа биш. Орон сууцны төслүүд л гэхэд суурь бүтцээ тавьчихсан байна.

-Ингэж их хичээж яваад, уначихвал яах вэ. Бас танаас бусад нь сонгуульд өрсөлдөнө?

-Ямар ч байсан хуримын генералын ажил хийхгүй. Гэхдээ сонгогчид хэнд саналаа өгөх нь тухайн өдрийн, тэр иргэний л сонголт. Үүнийг урьдчилан таамаглах аргагүй. Та ч, би ч сонгуулийн дүнг шууд хэлж чадахгүй. Одоогийн хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа хамгийн сайнаараа хичээж, өөрийнхөө арга барилаар удирдаж, ажиллана. Сонгуульд зориулаад, өөрийн бус толгойгоор ажиллахыг бас хүсэхгүй байна. Надад нэг их үүх түүх байхгүй ч удирдсан газруудаа унагасан, уруудуулсан жишээ бол байхгүй. Үүндээ итгэж байгаа.

-Та хотын ДНБ-ий хэмжээг оршин суугчдынх нь ядуурлын түвшинтэй харьцуулж харав уу?

-Би хотын даргаар томилогдоод нэг сар гаруй болж байна. Ажлаа аваад, нэлээд тоон дүнгүүд харж, судалгааны материалуудтай танилцлаа. Бид одоо 2022.12.31-ний статистик тоон дүнгүүдээр ярьж байгаа. Энэ статистикээр Нийслэлд 431 мянган өрхийн 1.7 сая иргэн амьдарч байна. Нийт 431 мянган өрхийн 70 мянга орчим нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур гэсэн судалгаа бий. Эдийн засгийн тухайд, Монгол Улсын ДНБ-ий 70 хувь нь хотод бүтээгдэж байгаа. Миний харж байгаагаар, хот цаашдаа эдийн засгийн байдлаа илүү өргөтгөж, потенциалаа тэлж байж, таны асуугаад байгаа нийгмийн ядуурал, эмзэг хэсгүүддээ бодитой хүрч ажиллах боломжтой.

-Дээрх асуултыг лавладаг нь, та Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууц барих санүүжилтийн эх үүсвэрээ олон улсаас бонд босгож бүрдүүлнэ гэж зарласан. Энэ нь өөрөө зах зээлийн хувьд хэр боломжтой юм бол?

-Би дотоодын бонд гаргахгүй гэдгээ зарлаад, 2023 оны  хотын төсөвт тодотгол оруулаад цэгцэлсэн. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дуусаагүй сургууль цэцэрлэгийн гүйцэтгэлүүдийг бүхэлд нь шийдэж өгсөн. Дээр нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд, үерийн уснаас сэргийлэх хэрэглэгдэхүүнүүдийг 24.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах зэрэг тулгамдсан асуудлуудаа  дотоод нөөц бололцоогоороо шийдэж байна. Орон сууцны хөтөлбөр дээрээ бид гадаад бонд гаргахаас өөр арга зам байхгүй.

Энэ төвүүдийн эхний ээлжийн орон сууцууд 24-30 сарын хооронд баригдсан тохиолдолд Улаанбаатар хотын 20 мянган айлын янданг орон сууц руу шилжүүлж устгана. Сэлбэ дэд төвийн 150 га талбай дээр 12 мянга орчим орон сууц барина. Баянхошуу дэд төв дээр 800 айлын орон сууц баригдаад дуусаж байна. Үүнээс гадна бид 6-7 мянган айлын орон сууцыг  Баянхошуу дэд төвийн чөлөөлсөн газрууд дээр барих төлөвлөгөөтэй байна.

Бид гадаад зах зээл дээр бонд гарахын тулд 2023 оны төсвийн тодотголд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах, ажлын зураг төсөв гаргах олон улсын нээлттэй тендер зарлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оруулж өгсөн.

ТЭЗҮ-тэй байж л бид олон улс руу гарна. Ер нь ТЭЗҮ гэдэг зүйлийн ач холбогдлыг ерөөсөө ойлгохгүй яваад байгаа, бид. Утаа, түгжрэлээ маш олон жил ярьсан мөртлөө дэд төвүүд дээр ТЭЗҮ хийгээгүй байх жишээтэй. Ийм тохиолдолд бол биднийг харин гаднынхан тоохгүй.

-Яарлаа гээд яах вэ, хүнд үзүүлэх суурь бичиг цаасуудтай болох хэрэгтэй байна-

-Юу гэсэн үг үү, Баянхошуу дэд төв жишээ нь Э.Бат-Үүл даргын үед эхэлсэн. ТЭЗҮ-гүй хийгдсэн юм уу?

-Баянхошуу дэд төвийн 800 айлын хүрээнд л ТЭЗҮ яригдсан. Одоогийн бидний хэрэгжүүлэх 20 мянган айлын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ТЭЗҮ бол байхгүй. Саяхан нийслэлийн АН-ын сунгааны үеэр нөхдүүд “Э.Бат-Үүлийн үед япончууд метроны ТЭЗҮ хийж өгсөн. Дахин хийж, мөнгө шамшигдуулах гэж байна” гэцгээсэн. Урьдчилсан ТЭЗҮ, үндсэн ТЭЗҮ хоёр өөрөө тэнгэр газар шиг зөрүүтэй. Үүнийгээ ялгаад, яг цаасан дээр тодорхой сайн хийсэн ТЭЗҮ-тэй болж байж, хүний өмнө барих юмтай болно л гэсэн үг.

-Тэгэхээр шинэ ТЭЗҮ метрон дээр дахин яригдах нь ээ?

-Япончууд урьдчилсан ТЭЗҮ боловсруулж өгсөн байдаг. Бид одоо урьдчилсан ТЭЗҮ дээр үндэслэсэн шинэ ТЭЗҮ-ээ боловсруулж, дуусгаж байж, гүйцэтгэгчээ шалгаруулна. Нэг шугамтай буюу Амгалангаас Моносын уулзвар хүртлэх 17.2 км-ын урттай метро барихаар тендер зарлах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулаад байгаа. Япончууд Энхтайваны өргөн чөлөөг дамнуулж, манай төрийн бүх байгууллага байрлаж байгаа учраас метроны төсөл амжилттай хэрэгжинэ гэж урьдчилсан ТЭЗҮ боловсруулах үеэрээ судалж тогтоосон.

Тэгэхээр ирэх жил дэд төвүүд, метро зэрэг агаарын бохирдол, түгжрэл бууруулах гол ажлуудын ТЭЗҮ хийгдэнэ гэсэн үг. Ер нь ТЭЗҮ-тэй болсон тохиолдолд аль ч ажлууд дээр эх үүсвэрийн хувьд бидэнд боломж бий. Урт хугацааны төлөлт бүхий, Засгийн газрын баталгаатай эх үүсвэр татахаар одооноос уулзалт, хэлцлүүд хийгдэж байна. Гэхдээ метроны ТЭЗҮ харьцангуй удаан боловсруулагдана. Энэ бол бид эхний бөгөөд хамгийн чухал даваагаа давах алхам юм.

-Метротой болох зорилт дээр  газар шорооны ажлаа яг хэзээ эхлэх юм?

-ТЭЗҮ хэдийд дуусахаас хамаарна. Олон улсад нээлттэй тендер зарлана, тэр нь  эргэж буцах уу гэхчлэн асуудал гарахыг үгүйсгэхгүй. Геологи, хөрсний шинжилгээний нэлээд ажлууд хийгдэнэ. Улаанбаатар хотын газар доогуурх шугам сүлжээтэй уялдуулах асуудал бас их ярвигтай. Ирэх 2024 онд метроны барилга угсралтын ажлыг нь ямар ч байсан эхлүүлэхээр зорьж байгаа. Хөх хот гурван жилийн хугацаанд 70 км метро барьсан, технологи нь харьцангуй сайжирсан.

-ТЭЗҮ-үүдийг  богино хугацаанд “машиндах” шаардлагатай л харагдаж байна. Шууд хэлэхэд, сонгуулиас өмнө?  

-Ер нь л сонгуулийн мөчлөг дагасан байдлаар бид ажилласаар ирсэн. Элдэв тууз хайчилж, зураг төсөвгүй ажлуудын шавыг тавих зэргээр улс төрждөг. Би бол ийм зарчмаар ажиллахгүй. ТЭЗҮ бүрэн боловсруулагдсан хойно л дээрх ажлуудаа эхэлнэ. Үүнийгээ намынхаа удирдлагууд, Засгийн газартаа ч хэлсэн байгаа. Хотын аливаа ажил шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх учиртай.

Түгжрэл дээр тойрог, хурдны зам замын ажлуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ. Ер нь энэ мэт томоохон ажлуудыг эхлүүлэхэд бид санхүүгийн потенциалаа л тэлэх шаардлагатай тулгардаг. Ялангуяа газар чөлөөлөлттэй холбоотой асуудал, холбоос замууд, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эгнээ замуудаа тэлэх, шинэ суурьшлын бүсүүдэд дунд оврын автобус явуулах зэрэг маш их ажлууд хийх шаардлагатай байна.

-Энэ ярьж байгаа ажлуудынхаа бичиг цаасан дээр лав 6-10 сар суух юм байна. Та яарч байна уу?

-Тийм хугацаа зарцуулахаар байгаа. Би мянга яарлаа гээд хуумгай юм хийчхэж болохгүй. Хүний өмнөөс барих ийм суурь бичиг цаасуудтай болох нь их чухал байгаа. Үүнийг сонгуулийн циклтэй холихгүй гэж яриад байгаа нь зөв хийчих гэсэн л санаа. Э.Бат-Үүл даргын үед, яг сонгуулийн хугацаанд амжих гээд гэр хорооллыг дахин төлөвлөх гэж үзсэн. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийг аваачиж байгаад барилгын шавууд тавьсан. Одоо тэр цэгүүдэд очоод үзье. Хэдэн айлууд орох оронгүй л болсон.

Би ийм алдааг давтахгүй гэж бодож байгаа. Хэрвээ  хотын алдааг үнэхээр засах гэж байгаа бол бид сонгуулийн цикл дагасан өмнөх муу кэйсүүдийг давтаж болохгүй. Үүнийг намын нөхдөдөө ч хэлж байгаа. Цаашлаад түгжрэл бууруулахад чиглэсэн захиргааны арга хэмжээнүүдийг сонгогчдын санал алдахаас айхгүй авцгаая. Асуудлаа яг цогц төлөвлөж, тодорхой хугацаа тавьж ажиллая л гэж байгаа.

-Гэрийн даалгаврын үр дүнгээ шинэ оны эхнээс л бид үзүүлж эхлэх ёстой-

-Шинэ оноос өмнө шугамын автобусныхаа тоог нэмж амжихаар байгаа юм уу?

-Ирэх оны эхнээс л бид гэрийн даалгаврын үр дүнгээ олон нийтэд шууд үзүүлж эхлэх ёстой.  Автобусны тоогоо нэмэх бол бидний хугацаа тавьж, төлөвлөсөн ажлуудын хамгийн эхнийх нь. Ирэх сард багтаж, автобусууд нэмэгдсэн байдлаар хөдөлгөөнд оролцож эхлэх ёстой.

Хоёрдугаарт, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө сонгон шалгаруулж дуусах ёстой байгаа. Ер нь хогоо, цасаа цэвэрлэдэг хот байх ёстой.

Гэхдээ нэг юмыг иргэд маань зөвөөр, шүүн тунгааж ойлгомоор байна. Одоо ногоон автобуснуудаас болж л түгжрээд, муу муухай амьдраад байгаа юм шиг ойлгоод байгаа. Үгүй. Өнөөдөр 1000 орчим автобус хөдөлгөөнд гарч байгаа. Гол нь, автобусууд нэг талдаа гарчхаад түгжрээд байгаа. Тэгэхээр бид нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлуудаа илүү бодитой  ажил болгож, автобус саадгүй зорчих боломжийг үүсгэмээр байна. Шинээр ирэх автобусуудаа хэнээр бариулах, хэнд эзэмшүүлэн хэрэглүүлэх, хаана зогсоох гэхчлэн аж ахуйн шинжтэй маш олон ажлуудыг бэлтгэж байгаа. Ер нь цаашдаа нийтийн тээврээр зорчиж буй нийт иргэдийн 20 гаруй хувийг 40 хувь руу аваачиж байж л түгжрэлээ бодитой буулгана.

-Хотын зарим мэргэжлийн албан тушаал дээр гаднынхныг ажиллуулах, цаашлаад төслүүдэд хамтарсан консорциум үүсгэхийг шаардана гэж ойлгогдож байгаа. Та эхлүүлэх ажлуудаа монгол аргаар “заваарчихна” гэж сэрэмжлээд байна уу?

-Одоо судалж байна. Эхнээсээ уулзалтууд хийгдэж байгаа. Тайлбарлахад, дэд төвүүдэд орон сууц барихдаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг чанд сахиулж, ногоон байгууламж-Барилгажилтын харьцааг 60:40 түвшинд бариулахаар тооцож байгаа. Одоо БЗД-ийн 26-р хороо буюу Натур, Баянмонгол, Олимп зэрэг хорооллоо хар. Ногоон байгууламж, нэгдсэн үйлчилгээний систем байтугай автомашин зөрөхөд ч хүндрэлтэй. Бөгс эргэх зайгүй. Юун одоо бидний ярьж байгаа 60, 40-ийн харьцаа. Нарантуул, Дэнжийн-1000, Барс, Хархорин руу явж, түгжрэл үүсгэдэг хөдөлгөөнийг дэд төвүүд дотор шийдэж өгөхөөр зураг төслийг гаргаж байна.  ААН-үүдэд дэд бүтэц, газрыг нь шийдэж өгснөөр, хамаагүй "И-март" ч ирэг л дээ. Кино театрууд, ахуйн үйлчилгээ, сургууль  цэцэрлэгийг нь шийдье гэж байгаа.

Ингэж чадвал түгжрэл 32, агаарын бохирол 26 хувиар буурах боломжтойг судалгаа харуулж байгаа. Ийм нөхцөлийг монгол компаниуд дангаараа гүйцэтгэхэд хүндрэлтэй. Барилгаа авлаа гэхэд инженерчлэл дээрээ гадаадын компани оруулаад, консорциум болж орж ирэх  шаардлагыг хотоос тавина. Бүтээн байгуулалтын ажлууд дээр олон улсын нээлттэй тендер зарлахаар Япон, Солонгос, Хятадын компаниуд саналаа тавиад ороод ирнэ, үүн дээр шалгаруулалт хийх зарчмаар явна.

Цаашлаад, хотын Ерөнхий архитектор, авто замын ажлууд дээр гадаадын мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс ажиллуулах асуудлыг хөндөж тавина. Үүнийг тодорхой хууль, журмууд өөрчлөх замаар эрх зүйн орчныг нь бэлдэж, шат дараатай хийхээр бэлтгэж байна. Цаг нь болохоор би нээлттэй яриад явна.

-Жил тутам хотын орлого, төсвийн хэмжээ томорч байгаа. Суурь баазаараа хот санхүүгийн хувьд бие даасан эрх хэмжээгээ томруулах боломж хэр харагдаж байна, танд?

-Нийслэл жил бүр 100 сая орчим ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж өгдөг. Энэ нь жил бүр хотын төсөв ашигтай гарч, зардлаасаа давдаг үзүүлэлттэй. Тухайлахад, 2023 оны төсөв л гэхэд биелэлт нь давахаар гүйцэтгэлтэй явж байна. Аялал жуулчлалын орлого 2023 онд нэлээд сайн нөлөө үзүүллээ. Гэхдээ томоохон хотууд үл хөдлөхийнхөө татвараас орлогоо бүрдүүлдэг нийтлэг зарчим руу бид явах ёстой. Ийм амбиц, зорилго, зорилт хэрэгжүүлнэ.

-Унтаа байдалтай олон үл хөдлөхүүдээ бүртгэлжүүл, хөдөлгөөнд оруул. Ингэж байж хотын болоод улсын эдийн засгийн эргэлт түргэснэ. Гэр хороолол, зуслангуудын амаар маш их “унтаа” хөрөнгө байна гэсэн зөвлөгөөг манайд гаднын экспертүүд нэлээд эрт өгсөн байдаг. Гэхдээ процессын хувьд энэ тал дээр хөдөлдөггүй л дээ?

-Үл хөдлөхийн татварын орлогоо хот бүрэн төвлөрүүлж авч чаддаггүйтэй санал нийлж байна. Үнэлгээний хувьд ч асуудалтай. Бүр өмч хувьчлалын үеийн татварын хэмжээг одоо ногдуулж байгаа. Нидерландын Амстердам хот л гэхэд жил бүр зах зээлийн үнээ дунджилж, үнэлгээг шинээр тогтоодог. Ийм жишиг рүү явуулахаар тооцож, хуулийн өөрчлөлтүүдээ өргөн барьсан байгаа. Улаанбаатар хот шиг, Монгол Улс шиг жил бүр эдийн засаг нь 5-6 хувиар  өсдөг, шинэ тутам хөгжиж байгаа хот дэлхийд нэлээд ховор. Европын томоохон хотууд жишээ нь, 10-20 жилийн өмнөх хэв шинжээрээ байж л байдаг. Тэгэхэд, манайд 5 жилийн өмнө ирсэн хүмүүс одоо зочлохдоо гайхдаг. Танигдахын аргагүй их барилга баригдаж, өнгө зүсээ засдаг. Хүмүүсийн нүдэн дээр ийм үйл явц өрнөж байна. Үүнийгээ бид татварын бодлоготойгоо уях ёстой юм.

-Жишээ нь яаж?

-Жишээ нь, Богд уул орчмоор маш их хаус хорооллууд баригдлаа. Эдгээрээ бид үл хөдлөх хөрөнгөөр бүртгэж, татвараа ногдуулж байгаа зүйл бараг л алга. Тэгэхээр 2024 оны санхүүгийн жилийг хотын үл хөдлөх хөрөнгүүдээ тоолж бүртгэлжүүлэх, татвар ногдуулахад чиглүүлнэ. Би ХЗДХ-ийн сайд байхдаа Богд ууланд босож буй хаус хорооллууд мөнгө угаалт уу. Санхүүжилт нь цэвэр үү гэдэг хамтарсан ажлын хэсэг хүртэл гаргаж, зарим кэйсүүд дээр Эрүүгийн хэрэг  үүсгэсэн байдаг. Гэхдээ одоогийн миний байр суурь албан тушаалын байдалтайгаа холбогдоод, тэдгээр хаусууд мөнгө угаалт мөн үү гэдэг асуудлыг бол ярихгүй. Бүртгэл, татварын бодлогыг тэнд хэрэгжүүлж, эргээд хотын үйлчилгээг хүргэхэд анхаарна.

-Засгийн газар, УИХ-ын гишүүдэд олон зүйл ойлгуулах хэрэг гардаг юм байна-

-Хотыг харахаар нэг талд нь итгэлээ алдсан, ууртай, бухимдсан иргэдтэй. Нөгөө талд ажлаа хийх гэж зүдэрсэн, эрх мэдэл нь томорсон хотын захиргаатай. Ийм хоёр эсрэг туйлт нөхцөлд цаашдаа засаж, залруулах юмсаа захиргааны шинжтэй арга үйлдлээр явуулна гэж төсөөлөхөд?

-Эхлээд боломжуудаа үүсгэж байж л иргэдтэйгээ ажиллахаас өөр арга байхгүй. Нөгөө талдаа одоо их хотын дүрмээр л амьдарцгаая гэж байгаа. Их хотуудад барьдаг дүрэм рүү л шилжинэ. Төлбөрөө төлөөгүй бол, торгуулийн хуудсаа овоолсон бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Дэлхийн хотуудын дүрэм ийм л байгаа. Нийтийн эрх ашиг нь хувь хүний, хувь ААН-ийн өмнө тавигдах ёстой. Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

Хот иргэдтэйгээ зохист байдлаар ойлголцож, тодорхой хэм хэмжээг баримтлах асуудал угаасаа л хүндрэлтэй явж ирсэн. Жишээ нь, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох зургаан эгнээ, хоёр урсгалтай авто замын ажил 9 айл дээр ирээд гацчихсан. 9 айлын газар чөлөөлтөөр нэхэж байгаа дүн нь 19 тэрбум төгрөг. Бодит үнэлгээ дээд талдаа 9 тэрбум төгрөг. Энэ мэтээр иргэд ба хот хоорондын ойлголцлын асуудал маш хүнд. Гэхдээ хот өөрөөсөө шалтгаалах иргэд рүү чиглэсэн ажлуудаа хангалттай хийж ирээгүйн улмаас л асуудлууд үүсээд байгаа.

-Иргэд рүү чиглэсэн бодлогын ажлуудаа захиргааны шинжтэй арга хэмжээтэй хольж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ?

-Автобус нь хүрэлцээгүй байгааг хот ч, иргэд нь ч хүлээн зөвшөөрч байна. Түгжирч байна гэж яриад өчнөөн жил боллоо. Гэхдээ автомашины дугаарын хязгаарлалтаас өөр дорвитой арга хэмжээ аваагүй. Э.Бат-Үүлийн үед дугаарын хязгаарлалт хэрэгжүүлснээр эсрэгээрээ автомашины тоог олшруулахад түлхээс болсон. Одоо түгжрэлийн эсрэг хуулийн төсөлд  автозамын дугаар олголтыг зогсоож, энэ тоон дээрээ барьж байгаад зогсоолуудаа олшруулж, захиргааны шинжтэй арга  хэмжээнүүдээ авахаар тусгасан. Ингэж ханцуй шамлаж орохгүй л бол түгжрэл саарахгүй. Тоог нь багасгах алхам хэн ч хийгээгүй.

Одоо бол 1-3 үе шаттай бодлого гаргаж, тэр шат бүрдээ иргэдтэйгээ хамт “Түгжрэлтэйгээ нүүр тулцгаая” гэдэг алхмыг л хэрэгжүүлнэ. Хэзээ 20 мянган айлын орон сууц барьцгаая, гаднаас бонд босгоно гэж хотын дарга нар нь ажилласан юм. Бодит байдлаар 20 мянган айлын газрыг чөлөөлбөл цаана нь 60-70 мянган айлын газрыг чөлөөлөх боломж нээгдэнэ л гэж ойлго. Ийм нөхцөлийг ажил хэрэг болгож, иргэддээ харуулж байж, тэд хотдоо итгэнэ. Дагаад түгжрэл нь, агаарын бохирдол нь ч буурна.

-Түгжрэлийн сайд нь танд хэрэг болж байна уу?

-Б.Дэлгэрсайхан бол Монголын тэргүүлэгч бизнесменүүдийн нэг. Тэр ийм бизнесийн түүх бүтээхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн хүн. Дорноговь дахь хотын эзэмшил дэх уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, автобус бааз шинэчлэлт, метро барих ажлуудад яг ийм бизнесийн туршлагатай хүн л бидэнд хэрэгтэй байгаа. Бид хоёр ажил хэрэгч байдлаараа бол их нийцэж байгаа.

-Танд хуулийн тээгүүд хэр их байна?

-Хотын захирагч, Нийслэлийн засаг дарга хоёр өөр албан тушаал. Одоо хоёулаа нийлчихсэн явж байгаа. Хотын мээрийг ард түмэн сонгож, засаг захиргааны эрхүүдийг хотод өөрт нь өгдөг болох Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Миний хувьд хууль эрх зүйн үүднээс хот түгжрэлийг бууруулах хуулийн төслөө дагуулж, 26 гаруй хуульд өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг ажлаа авангуутаа хуулиудын уялдаа холбоонууд дээр ажиллаж эхэлсэн. Маш богино хугацаанд бид сууж, хуулийн төслүүдээ боловсруулж өргөн барилаа.

-Хотын сонгуульд өндөр нөлөөг хэрэгжүүлдэг Нийслэлийн МАН-ын хорооны даргыг авахгүйгээр асуудлуудаа УИХ, Засгийн газрын гишүүддээ ойлгуулж, НИТХ-аа зангидаж чадна гэж тооцоолоод байгаа юм уу?

-Засгийн газар, УИХ-ын гишүүн байж байгаад хотын дарга болоод, тэдний гадна талд гарчихсан. Яг аж ахуйн ажил удирдаад, бодлогын өөрчлөлтүүд хийгээд ажиллахаар эргээд тэдэнд олон зүйл ойлгуулах хэрэг гардаг юм байна. НИТХ-ын тухайд сая би хоёр чуулган удирдаж, бодлогын асуудлуудаа орууллаа. Тэгээд ажил яг ямар явахыг цаг хугацаа харуулна байх аа л гэж бодож байна.

-Сангийн яам, хотын захиргаанд ажиллагсад он удаан жил тогтсон сүлжээтэй. Тодорхой бизнесүүдийн эрх ашиг хамгаалаад сууж байдаг. Үүнийг задлахгүйгээр яг энэ яриад байгаа ажлуудаа хийж чадах уу?

-Чи намайг ямархуу ааш арашинтай хүн болохыг ерөнхийдөө мэдэж байгаа байх. Би хотод манай улстөрчид, бизнесүүд төлөөний элчин сайдуудаа суулгахаа боль л гэж байгаа. Би хэний ч нөлөөнд автахгүй, тэр энэ хүнийг битгий чөлөөл гэдэг үгийг сонсохгүй байгаа. Тэгж байж, энэ тогтсон багийг чөлөөлнө. Бүтцийн өөрчлөлтөөр мэргэжлийн хүрээнд гаднынхантай хамтарч ажиллана гэдгээ дээр хэлсэн. Чи бод доо. Хот төлөвлөлтийг яг мэргэжлийн хүрээнд хийсэн бол нэгдүгээр эмнэлгийн хашаанд орон сууц барих зөвшөөрлийг жишээ нь хэн ч өгөхгүй. Энд дүйцэх мэргэжлийн хүнийг нь, багийг нь суулгаж ажиллуулах ёстой юм билээ.

-Д.Сумъяабазарын үед 1500 орчим ААН-ийн барилга барих талбайд хориглолт хийх шийдвэр гарсан. Одоо хотын А бүсүүд рүү нэвтрэх, хот руу нэвтрэх цэгүүдэд зогсоолууд олноор нь барина гэж байна. Энэ бүхэнд ААН-үүдийн газрын асуудал, тэдний эрх ашиг хөндөгдөнө. Захиргааны шинжтэй, хэт муйхар байдлаар ААН-үүдтэйгээ харьцаад байж болохгүй?

-Хэн нэгний өмчид шууд халдана гэсэн ойлголт байхгүй. Хотын А бүсэд баригдах зогсоолуудын газрыг шийдэхдээ жишээ нь, ШТС-уудыг суллаж авах, шав нь тавигдсан барилгуудын зөвшөөрлийг сервитут эрхээр түр шилжүүлэн ашиглах зэрэг арга хэмжээ авна. 2002 оны Иргэний хууль дахь сервитут эрхийг бид хэрэглэхгүй яваад л байдаг, энэ зохицуулалтыг ашиглахаар тооцож байна. Энэ чиглэлд эхнээсээ хэлцлүүд хийгдэж байгаа.

Их тойруугийн бүсэд 10-20 давхар өндөр 1500 барилга босох гэж  байна. Одоогийн нөхцөл ямар хүнд байгаа билээ, эдгээр барилга босоход бид ачааллаа дийлэх үү, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Энд дахиад л нийтийн эрх ашиг, нэг ААН-ийн эрх ашиг хоёрын эсрэгцэл яригдана. Заавал нийтийн эрх ашиг өмнө нь тавигддаг хуулийн хэм хэмжээ бий. Үүнийг сэтгүүлчид та нар бас сайн ойлгож, иргэдийг зөв мэдээллээр хангах ёстой. Таны асуусан эдгээр ААН-үүдтэй бид хэлэлцээрт орж, хотод баригдах зургаан дэд төвүүдэд газар өгөх, Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд хот барих эрхийг ЗГ-т шилжүүлсэнтэй холбогдуулж, тийшээ сонголт өгч болно. Хууль гарч, журам батлагдсаны дараа ААН-үүдтэйгээ уулзаж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 08:37

За чамд тийм юм хийчихсэн гэсэн түүх байхгүй...харж л байя гэж цаг �##�даад яахав.

Зочин
Зочин
2023-11-20 08:48

Zob zob uq ni ix neelttei xun shuu de ter enxbayrin bodbol

Зочин
Зочин
2023-11-20 09:05

Хотоо гэсэн сэтгэл зүрхтэй ийм л удирдлагууд улс, хотоо хөгжүүлнэ дээ, амжилт хүсье, Улс орон, хотынхоо төлөө урагшаа

Irgen
Irgen
2023-11-20 09:16

Новшийн хэрүүлч

Стар
Стар
2023-11-20 09:19

Нямбаатрыг хэсэг харая манайхан Сумьяабазрыгаа ч хугарт�##� нь гөвсөндөө одоо тэгж болохгүй байх аа

Зочин
Зочин
2023-11-20 09:21

Энэ хотод амьдарч л байгаа хүн юм чинь ядаж түгжрэлийг биеэрээ мэдэрч л байгаа. Тиймээс доривтой арга хэмжээ авч чадах байх гэж харж байгаа.

Зочин
Зочин
2023-11-20 09:32
Reply to  Зочин

хот хөдөөгүй бүгд лтүгжрэлийг мэдэж байгаа штээ, ганц энэ баагий юм биш

Халтар
Халтар
2023-11-20 09:23

Уг нь Сумка ч зангарагтай хүн байсандаа. Олон түмэн нулимсаар байгаад л суг�##�чихсан болхоос сайн хүн байсан шүү

иргэн
иргэн
2023-11-23 08:34
Reply to  Халтар

Сумка чинь юу ч ойлгохгүй махан толгой бсан шүү

Зочин
Зочин
2023-11-20 09:25

Манайхан нээлттэй ажиллаж байгаа хэдээ дэвслээд байдгийн. Хааяа арай дэндүүлээд байгаа шүү

Зочин
Зочин
2023-11-20 09:30

Нямбаа мундаг з�##�уудаа

Зочин
Зочин
2023-11-20 09:31

хуримын геер�##� гэдэг хэлц үгийг одоо лсонсож байна. хэнийг доош хийж өөрийгөө дөвийлгөнө вэ, цаг хугацаа харуулнаа, сонгуулийн дараа гоншигноод сууж байхыг чинь харах байхөаа

Зочин
Зочин
2023-11-20 09:33

Ямар ч байсан. Хийдгээ хий.
Автобус өглөө бүр орой бүр пиг байна.
Замын түгжрэл утгаа �##�длаа.
Автозамын засварын ажлуудаа хүүхдийн хичээл сургуулиас өмнө дуусгадаг болмоор байна гэх мэтчилэн асар их асууд�##� байна аа

Зочин
Зочин
2023-11-20 09:53

Хотын хамаг газрыг зарж баяжсан МАН-ийн авлигчин хулгайч бузаруудыг нэрлээд хариуцлага тооцож чадахгүй байж, жирийн иргэдээс хотын төвийг харамлаж унаатай байх боломжийг үгүй хийх гэж байгаа өөдгүй хүн дээ!

Зочин.
Зочин.
2023-11-20 10:01

Генер�##� цол тэгээд зөвхөн хуриманд зориулсан цол юмуу.тайлбар өгөөч.цэргийн дээд туша�##�ын цол биш юмуу.

Зочин
Зочин
2023-11-20 10:12

Энэ хотын дарга болон батлан хамга�##�ах,эрүүл мэнд,эрчим хүч гэх мэтчилэн чух�##� чух�##� объектын удирдлагуудыг намчирхан хольж сольдогоо больж ажлыг нь хийлгэж баймаар юм.Ажил хийж амжихгүй хийсэн ч юмгүй ингэж байгаад солигдохоос хойш гэсэн байд�##�тай ажлын үр дүн байхгүй.Ийм байхад улс орны хөгжил яриад ямар ч нэмэргүй.Хэн ч юу ч хийхгүй хариуцлага ч хүлээхгүй.Улс төрийн тогтолцоогоо өөрчилмөөр байнаа.

Zochin
Zochin
2023-11-20 10:41

HARAMSALTAI NI OYUNERDENETEIGEE NEG TEREGNII 2 DUGUI. HOOSON AMNAAS TSAASHGUI AMITAN. TSUNK BARIJ, HUDLAA YARIHAAS HETREHGUI.

Зочин
Зочин
2023-11-21 23:03
Reply to  Zochin

Элдвээр зүхэхээсээ өмнө дээрх ярилцлагыг нь уншиж үзээч.

Зочин
Зочин
2023-11-20 10:43

Хүн шүүмжлэхээсээ өмнө харах хэрэгтэй. Хүлээцтэй хандаж ажлыг нь хийлгэе. Шүүмжлэх оройтохгүй

улаанбаатар хотын унаган иргэн ахмад настан байна
улаанбаатар хотын унаган иргэн ахмад настан байна
2023-11-20 11:01

зүгээр л д�##�д ор . тонил . ман нам засаглаж буй энэ цаг үед энэ улс монгол маань энэ хот улаанбаатар маань хөгжихгүй , дэвшихгүй дээдлэхгүйн нь ойлгомжтой болсон , өнгөрсөн бүхий л цаг хугцаанд ман нам л засаглаж байсан шүү дээ , авилга хулгай даа гаршсан та нар бүтээлээ юу , босоглоо юу , донгос , хрдхэн зуун км зам тавих гэж хичнээн жил болов , энэ жижигхээн улаанбаатар хотыг минь энэ их түгжрэл бухимд�##�д та нар л оруулсан , газрын наймаа хэрээс хэтэрч хотын иргэд аыы тухтай зорчуулна хэмээн олон жилийн бусармаг луйвар булхай чинь ногоон баас нэрээр илэрч илтэд болсон .зүгээр л д�##� ор , зайгаа тавь . хийрхсэн сүржигнэсэн , дарамт�##�сан даргаа зайгаа тавьж өг . хот иргэд хотын даргаа өөрсдөө хэлэлцэн сонгодог болмоор бна , ..ман д�##� орж �######�ж байж энэ улс эх орон хөгжил рүү , гацаанаасаа гарч хүрнэ гэдгэт итэгдэг .... ... жуварчин хулгайчуудаар дүүрсэн эх орончид гэх попрон хашхирдаг тонуулчддаа �######�уул . д�##�д ор . тонилцгоо . зэвүү дургуй минь хүрч , бна эгдүүцэн харамсаж байна , зүхэж байна . та нарыг ...

Зочин
Зочин
2023-11-21 23:07

Харамс�##�тай нь, �##�ь ч нам яг адилхан. Харин хотын шинэ дарга маань хувь хүнийхээ хувьд ажлаа яаж гүйцэтгэхийг нь харсан нь дээр биш үү? Ер нь нам мам энд ямар хамаа байна? Ярьж, төлөвлөж байгаа нь маш зөв байна шүү дээ.

Зочин
Зочин
2023-11-20 11:12

Хуримын генер�##� гэж юуг хэлснээ эхлээд тайлбарлаарай Нямбаатараа. МАН 2016 оноос хойш өнөөг хүртэл 7 жил юуч олж хараагүй юуч хийгээгүй байж энэ намар гэнэтхэн л хот гишгэх газаргүй хөл болж болохоо байсныг харсан гэж бодохгүй байна. Энэ бол сонгуулийн өмнөх бүтээн байгуул�##�т ам�##�сан шоу л гэж харагдаж байна.

Зочин
Зочин
2023-11-20 11:25

Аа мэдэхгүй, энэ хүн их л хэрүүлч, з�##�уу хүн байж төлгөн коммунист сэтгэлгээтэй санагдсан. МАН-хан эхэндээ сайхан сайхан зүйл ярьчихаад, сонгууль дөхөөд ирэхээр хийгээгүйнхээ бурууг өөр намд өгөөд өөрсдөө гэмгүй үлдэхдээ гаргууд. Одоо бол МАН юу ч хийж чадахгүй гэдгээ маш сайн харуулж байна. Попролоор бол биш сэдлэг чадвараар ажил хэрэг явуулдаг, даанч өмхий коммунист сэтгэлгээ нь бүх сэтгэн бодох чадварыг дарангуйлдаг учраас юу ч хийж чаддаггүй.

Зочин
Зочин
2023-11-20 11:50

Ийм зоригтой шинэлэг санаа гаргаж, дэлхийн туршлагатай том хотуудын жишгээр нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэхээр ханцуй шамлан орж байгаа хотын дарга Нямбаатар танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Доод туша�##�ын ажилтнууд энэ санааг нь дэмжвэл манай хот сайхан болж, оршин суугчид нь амар амг�##�ан тайван, цэвэр агаараар амьсг�##�ж амьдрах цаг мөд айсуй хэмээн найдаж байна. Ийм сайхан мэдээлэл бичсэн сэтгүүлч нөхөрт амжилт хүсье. Баярл�##�аа. Үнэтэй зөв мэдээллийг хүргэж байгаад.

Зочин
Зочин
2023-11-20 17:45
Reply to  Зочин

Ээ хөөрхий бас нэг сайхан долоогч гараад ирэв үү дээ.

Зочин
Зочин
2023-11-20 15:41

32 оос урагш , хойшоо явган хүний замыг их тойруу хүртэл бусниулаад хаяв хавар эхэлбэл дээр биш үү! Хүйтэн байтугай дулааны улир�##�д чанартай хийддэггүй байж явган хүмүүс хүүхдүүдэд хэцүү байна Нямбаатар гуай

Зочин
Зочин
2023-11-20 15:46

Зөв зөв өөрийнхөөрөө бодсоноо хий өмнөх бузруудаас ялгараад гарв�##� чамайг нийслэлчүүд ирэх үеүдэд дэмжээд лгаргана

Зочин
Зочин
2023-11-20 17:44
Reply to  Зочин

яасан сайхан долоогч долигногч вэ. Сайн долоо их л гос байхдаа.

Зочин
Зочин
2023-11-20 17:29

Иргэд үнийн өсөлт, ТҮГЖРЭЛ, УТАА гуравт дарлуулж байнаа. ИРГЭДИЙН ЯДУУРЛЫН ТӨВШИН ДЭНДҮҮ ДЭНДҮҮ ГЭХЭД АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНАА. ЭВИЙДЭЭ ХӨГШЧҮҮЛ 550000 МЯНГААР ЯАЖ ШУУХАН ГОЛОО ЗОГООЖ БАЙГААН БОЛДОО ҮНЭН ЯДУУРАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ. ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАР, ИХ ХУРАЛ ДЭНДҮҮ ИРГЭД ЭЭ ЯДУУРУУЛЖ БАЙНА. ЕРӨНХИЙ. САЙДЫН ХИЙХ НОЙМОР НЭГ АЖИЛ НЬ БАЙХ ЁСТОЙ БАЙМААРCАНДАА. ИРГЭД ДЭНДҮҮ ЯДАРЧ БАЙНА. НДШ, ХАО ТАТВАРЫГ 50% БУУРУУЛААХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БАЙХ ШҮҮ

Зочин
Зочин
2023-11-20 17:34

Орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах цаг нь болсоон ЯНДАН, МАШИН 2, УТАА, ТҮГЖРЭЛ 2 ИХЭР ЮМ.... НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХӨӨРХИЙ ЮМ

Зочин
Зочин
2023-11-20 17:49

Шинэхэн төлгөн коммунистын жинхэнэ захи�##�гатай ярилцлага нэртэй нийтлэл байна.

Sanchirmaa
Sanchirmaa
2023-11-20 18:25

Ажилаа л ярь л даа урдах намаа муулж намчирхаж ярих чинь намын да�##�гавар биелүүлэх гэж үхэлдэж яваа чинь ил бна заав�##� өрсөлдөгчөө муулхаар тэнэг харагдаж бна

Hmhmhm
Hmhmhm
2023-11-20 20:57

Ard tumnii sanal avahguugee medeed nerre ert tataj vaih shig dee hahaah

Зочин
Зочин
2023-11-20 21:02

Уул нь энэ Нямбаатар овоо л юм хийж ажиллах шинжтэй, найдвар төрүүлж байна. Бүх үеийн хотын засаг дарга нараас илүү сэтгэж, хийж байж энэхүү асууд�##� нь хуримтлагдан, хог, жорлон, бохир, түгжрэл, утаа, гулгаа тэшээ үүсэж, юм юм нь болохоо байж, есөн шид нь бүрдсэн аймшгийн Утаанбаатар хотоо өөд татах байх шүү. Хэр засаг ноён байсныг чинь хожим цаг хугацаа харуулна.

Зочин
Зочин
2023-11-20 23:20

Гадны мэргэжлийн баг авчран хамтран ажиллах бол зөв шүү.

Зочин
Зочин
2023-11-21 00:31

Нямбаатар урд өмнөх дарга нарыг бодоход хотын төлөө юм хиичихье гээд л зориг шулуудсан бололтой Гэтэл нөгөө АН МАН намын луйварчид соши�##�иар өдөр шөнөгүй ард түмнии тархииг угаасаар одоо ямарч сайн хүн байсан ажил хиилгэхгүй бололтой байна Үнэндээ нөгөө л эрдэнэт , дарханы төмөрлөг , хөтөлиин цемент шохойн үйлдвэр уул уурхайн ордуудынх нь хамт төриин өөриин нь мөнгөөр өөрсдөдөө хувьдаа авчихсан байсан нөгөө Манан бүлэглэлиинхэн л энэ бүхнииг зохион байгуул�##�ттайгаар хииж байгаа гэдгииг ард түмэн бид бодох цаг болсон Одоо энэ бүх завхр�##� хулгай луйвар хотын түгжрэл утаа зөвхөн энэ хэдхэн жилд болчихсон биш ардчиллын 32жилиин хугацаанд л бии болсон завхр�##� Гэтэл тэр луйварчид өөрсдөө шоронд орохоор болоод ирэхээрээ хамаг байдгаараа ялангуяа Оюунэрдэнэ Нямбаатар 2ын эсрэг хамаг хар пиарыг өдөр шөнөгүй хииж байна Түүнд нь уран гоё донгодсон пиарт нь итгэдэг хүмүүс олон болж Ер нь хүнии заав�##� муугаар бодож заав�##� буруутгах гэсэн хүмүүс ч олон болчихож

Баяр
Баяр
2023-11-21 06:34

Итгэж бнаа. Зоримог хүн учраас үр дүн гарах бхаа. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2023-11-21 09:08

Шавар овоолсныг хөгжил гэхгүй л дээ. Өндөр байшин барьж дөрвөн ханаа тамдаггүй үнээр зардаг ийм тэнэгт итгэж газаргүй ханыг худ�##�дан авч байгаа нь бидний тэнэгийнх л дээ

Зочин
Зочин
2023-11-21 09:14

Ажил хийж амьдрах гэж байгаа хүнд газар л хэрэгтэй. Ажилд дургүй хүнээс хоол гуйх хүнд шавар хана тун хэрэгтэй. Үүнийгээ бас оюунлаг. уха�##�аг авъяаслаг хүн гэж нэрлэчихнэ. Тэгээд түмэн олныг тэнэг гэчихээд тэнэгээсээ гуйлга гуйна. Ичээрэй

М.Энхбадрах
М.Энхбадрах
2023-11-21 09:35

зөвөө зөв.тогтвортой засаг л хэрэгтэй.мэдээж хүнд хэцүү ажил гэдэг нь тодорхой.Оюунэрдэнэ.Нямбаатар.Жавхлан нарт амжилт хүсье.

Зочин
Зочин
2023-11-21 09:49

Хотын их утаанд машин ямарч хамаагүй. Дулааны улир�##�л гудамжаар машин дүүрэн түгжрээтэй байхад ямарч утаа байдаггүй шүү дээ. Хүйтрээд айлууд г�##� түлээд эхлэнгүүт л хотын утаа амьсг�##�ах аргагүй болдог. Тэгэхээр хотын утаанд машин хамаар�##�гүй болох нь харагдаж мөн үнэртэж амтлагдаж байна.

Зочин
Зочин
2023-11-21 23:16
Reply to  Зочин

1993 оноос хойш гадаадаас оруулж ирсэн хаягд�##� машины сэгүүд нь өмхий хар утаа хаялаад УБ хотын маань агаарыг бохиртуулаад байгаа биз дээ? Тийм ямбий юмаа өдөржин шөнөжин жолоодож, хотыг маань бузарласаар яваад үнэрлэх, харах мэдрэмжээ �##�дчихсан юм уу, хаашаа юм?

Иргэн
Иргэн
2023-11-21 10:52

Саыхан ярилцлага. Чин сэтгэлээсээ хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдолыг багасгах эрмэлзэл нь хоосон биш бна. Суд�##�гаатай, хэрэгжүүлэх хөрөнгө санхүү, гүйцэтгэгчээ бодсон тун дажгүй ярилцлага бна. Яах вэ хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгоно. Хамгийн гол нь нийтийн тээврийн хүртээмж,,зам чөлөөлөх, метро барих. Орон сууцжуулах л шүү дээ. Амжилт хүсье.

зочин
зочин
2023-11-21 10:57

СХД-н 4р хороонд тойрогтоо амл�##�т өгчхөөд одоо хэрэгжүүлэхгүй ахйж сонгохгүй юу хол баянхошуу дэл төв мөв бэ сонин нөхөр бэ

Ард түмэн
Ард түмэн
2023-11-21 11:49

Нян бактерийг нэн түрүүнд хөөж �######�уул

Zochin
Zochin
2023-11-21 12:14

Үлгэр яриад л огцорно. Метро барьж байна гээд орон сууцаа нураав. Гүүр дүүжин барив�##� өлзийтэй

Эрдэнэ
Эрдэнэ
2023-11-21 13:24

Хөшөөчдөг гар шүү

Irgen
Irgen
2023-11-21 17:14

Tand amjilt khusii . Khamgiin ikh sanaa zovj bgaa asuudal bol yavgan s bolj khol gar,nuruu nugasaa gemteej baigaa yavdal . Bidniig baga baikhad yavgan zam ,baiguullaga , delguuriin uudend khaltirch unaad baidaggii l bsan .Tegsen 90 d.onoos khoish khen geechiin sanaachlagaar khuuchin ueiin chanartaii khalytardaggui khavtang avch ene uzliin gulgadag plitanan khavtang khaa saigui ta isan yum bol .Bas l mongo ugaakh neg arga baisan ny damjiggui Negen erkhem darga tuunii khamsaatnuudiin khiij baigaa business gedeg ny damjiggui . Suuliin 7 khonogt l 200 gariu khun khalytirgaanaas bolj gemtsen bna .Ta ene asuudliig ene khavar ert sudalj uzeed arga khemjee avaach .Jil bolgon iim asuudal bsaar bgaa ny unekheer gutamshigtai bna Ulaanbaatar khotod . Khogiin plitanan zam ,talbai arai l baina shuu erkhem khotiin dargaa ..

Зочин Ганбаа ах
Зочин Ганбаа ах
2023-11-22 07:52

Энэ нэг мөрийтэй тоглоом чин �####� хот удирдах уу

Зочин
Зочин
2023-11-22 10:30

Сумьябазар, Сүхбаатар нарын б�##�гийг замхруулах гэж томилогдсоон гэж хардаж бна

Зочин
Зочин
2023-11-22 21:19

ТЭЦ 5 аа барьж эрчим хүчний гача�##�аас эхлээд гарах ёстойшд. Тэгэж байж утаа багасна дэд бүтэц тэлнэ дагахд хот тэлнэ гээдл асуудлуудаа эхнээс нь зөв шийдэхгүй зөвхөнл татвар нэмнэ ард түмний нуруун дээрх ачаа нэмээд байв�##� буруул ю байгаам даа

Ахмад
Ахмад
2023-11-23 08:32

Гадаадын мэргэжлийн баг авч ажиллуулахыг үнэхээр дэмжиж бна шүү Монголчууд мөнгө идэхээ л бодож бна

халх
халх
2023-11-24 07:22

хуримын генер�##� гэж ямар юм байдаг ийм. Нямбаатар аа.

Холбоотой мэдээ

Back to top button