Нийгэм мэдээ

Нягталъя: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадаар мэндчилсэн нь худал

2023 оны арваннэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа бичлэг цахим орчинд тархсан билээ.

Тэгвэл энэхүү бичлэгийг хиймэл оюун ухаан буюу AI ашиглан бүтээжээ. Deepfake платформоор хүний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг бүтээж болдог байна.

2023 оны 09 дүгээр сарын 1-нд теле хичээлээр орсон “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт теле хичээлийн бичлэгийг ашиглажээ.

Бичлэгийн баруун доод буланд HeyGen платформоор хийсэн нь батлагдаж байна. Уг платформ нь текст, дүрсийг өгч, тухайн хүний дуу хоолойгоор ярьж буй мэт бичлэгийг хийдэг бөгөөд ярьж буй хүний хэлийг өөр хэл рүү хөрвүүлэх боломжтой юм.

Уг бичлэгт "Таны амьдралд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсч байна. Мөн таны шударга, шийдэмгий, үнэнч байдал нь ирээдүйд гялалзах болно" гэх мэтчилэн мэндчилжээ.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр болон Ерөнхийлөгчийн оператор Н.Одбаяр нар фэйсбүүк хаягаараа энэхүү бичлэгийг хуурамч хэмээн мэдэгдсэн юм.

Тухайлбал, "Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлдэггүй. Өнгөрсөн есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн мэндчилгээг дуу хоолой өөрчилдөг программ ашиглан эвлүүлэг хийж олон түмнийг төөрөгдүүлж байна. Аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн Монгол хэлээрээ ярьдаг, мэндчилгээ дэвшүүлдэг" гэжээ.

Сонирхуулахад, HeyGen платформыг ашиглан хөлбөмбөгийн дэлхийн аварга  Лионел Месси англиар ярьж буй бичлэгИндонезийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн араб хэлээр ярьж буй бичлэг зэргийг хуурамчаар хийж байжээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 07:58

Япон, Хятадаас ерөнхийлөгчийг шүүмжилж, улс орноо ядуу байлгадаг, авилгaлдаа идэгдсэн гэхээр юу ч хэлдэггүй мөртлөө Монголын з�##�уучууд ерөнхийлөгчийг шүүмжилж мимик хийхээр цагдаа прокурор нь барьж хориод манай эрхэм дээдсийг гутaaлаа доромжиллоо гээд байдаг. Хөгийн гарууд даа Монголын төр засаг.

Орд
Орд
2023-11-20 12:07

Энэ ямар ч хэл мэдэхгүй. 8 жилийн Индонезд хүний бичиж өгсөн юм англиар унших гэж �##�аад хаясан биз дээ, цэнглишдсэн ш тээ. Наад нөхөр чин бол бүтэн уншсан ганц ном ч байхгүй. Иймэрхүү харанхуй нөхдүүдийг уг нь зөв хүмүүс сумлаад шийдвэр гаргуулчихад хэрэгтэй бдаг юм. Ямартаа наадахийг чин орозууд “хонгио толгойт” гэхэв дээ.

Холбоотой мэдээ

Back to top button