СПОРТ
Д.Сэлэнгээ байт харвааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж буй.
Ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртсэн бөгөөд пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болж байна. 2004 оны тус тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм.
Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль хүртэж “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.