СПОРТ
Аймаг, дүүрэг болгонд хөлбөмбөгийн талбай байгуулна

Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын хөл бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор дээрх хамтран ажиллах гурван талт Санамж бичгийг байгуулж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд,
- Аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай байгуулах
- Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөлбөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх зэрэг ажлууд хийгдэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биш ээ, аймаг дүүрэг бүрт эхлээд жижиг дунд үйлдвэр байгуул. Ажилтай орлоготой хүмүүс л тэр барих гээд байгаа т�##�байг чинь ашиглана гэдгийг ойлгоход тийм хэцүү гэж үү
Яг үнэн монгол хөлбөмбөгийн спортоор явахгүй ээ. Хулгайч нараар бөөстсөн монгол улсад ЖДҮ-л ус агаар шиг хэрэгтэй байна!