Хөндөх сэдэв #2: 1xBet-ийн спорт бооцоогоор жилд ₮200 тэрбум агентаар дамжиж татвар, шалгалтгүйгээр гадагш урсаж байна

Eguur.mn агентлаг өчигдөр /2023.12.14/ цахим мөрийтэй тоглоомд донтож эд хөрөнгө, амьдралаа алдаж үзсэн /линк/ болон өөрийн ухамсраар донтолтоос гарч /линк/ бусдад зөвлөгөө өгч байгаа хүмүүсийн тухай видеог хүргэсэн билээ. Мөн хууль, эрх зүйн орчин дутмаг байгаагаас цахим мөрийтэй тоглоомыг зөвшөөрөлгүй тоглох, тоглуулах тохиолдлууд ихэсч байгааг тайлбарласан /линк/.
Тэгвэл энэ удаа монголд төдийгүй дэлхий дахинаа тархаж буй 1xBet -ийг монголд зөвшөөрөлгүй ажиллуулж буй талаар хөндөнө. Улмаар агент хэрхэн ажилладаг, тэд иргэдийн данс яагаад ашигладаг, тэдний бооцоонд татаж оруулсан мөнгө татваргүйгээр гадагш урсдаг, цагдаа нар яагаад шалгадаггүй, шантаажилдаг зэрэг асуудлууд багтав.
Нийтлэлээ зөвшөөрөлтэй ба зөвшөөрөлгүй гэх хоёр том бүлэгт хуваалаа. Мөрийтэй тоглоом, бооцоот тааврын үйл ажиллагааны хууль бус агуулгыг “зөвшөөрөлгүй” бүлэгт тайлбарлана. Спорт бэттинг бооцоот тааврын үйл ажиллагааны эрхтэй ганцхан компани байгааг зөвшөөрөлтэй бүлэгт задаллаа.
-НЭГ. ЗӨВШӨӨРӨЛГҮЙ компаниуд агент гэх субъектээр дамжин цахим орчинд мөнгөө эргэлдүүлж байна-
-Нэгдүгээрт: 1xBet-ийн гол төв нь ОХУ-д байрладаг бөгөөд монголд хамаарах 1xbet.mn домайн нэрийг БТСГ-ын дарга асан Э.Мөнхбилэг 2015 онд үүсгэж байжээ-
Зөвшөөрөлгүй цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын нэрлэж болох онцлох кэйс нь 1xBet юм. Форекс, спорт бэттинг, онлайн казино аль ч бай үйл ажиллагаа явуулахын тулд,
Нэгт, Зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно" гэх заалт
Хоёрт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20.1.3 дугаар зүйлд “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860,000-2,150,000 төгрөг төлнө" гэж зохицуулсан.
Спорт тэмцээний үр дүнг таамаглаж, бооцоо хэлбэрээр мөрий тавьдаг 1xBet манай улсад газар авч байна. Гэвч дээрх заалтуудын дагуу зөвшөөрөл аваагүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. 1xBet-ийн үйл ажиллагааг голлон зохион байгуулдаг байгууллага нь ОХУ-д байрладаг гэх мэдээлэл бий.
Харин Монгол улсаас 1xbet.mn домайн нэрийг Энэбишийн Мөнхбилэг 2015 оны зургаадугаар сарын 01-ний өдөр үүсгэсэн байна. Э.Мөнхбилэг нь Ё.Баатарбилэгийн БСШУСЯ-ийн сайдаар ажиллаж байх үед харьяа байгууллага болох Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байжээ.

Нюанс: Э.Мөнхбилэг 2015 онд 1xbet.mn домайн нэрийг үүсгэх үедээ туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ий ерөнхий менежер, 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай байжээ. Эндээс Э.Мөнхбилэг олон улсад ажилладаг спорт бэттинг сэлтийн мэдээлэлд монголчуудаасаа түрүүлээд хүрчихсэн, системийг нь ойлгочихсон хүн гэж харагдахаар байна.
Э.Мөнхбилэгийн тухай нэмээд дурдахад, 2010 онд "Бөртэ Чоно" шагнал хүртэж байсан. Ширээний теннис, туялзуур сэлэмний шүүгч. Олон улсын чанартай тэмцээн уралдааны шүүгчээр олонтоо ажилласан. Тэрбээр "Нью Ивээлэн" гэх компанийг өөрийн аав Н.Энэбишийн хамт эзэмшдэг. Аав нь удирдах албан тушаалтнаар бүртгэлтэй. Мөн "Ноус" ХХК-ийг Энхбатын Лхагвасүрэнтэй хамтран эзэмшдэг. Урлаг, соёлын арга хэмжээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Солар электроникс" ХХК-ийг Баасанчүлтэмийн Ариунжаргалтай хамтран эзэмшдэг байсан ч, 2023 онд татан буугдсан байна.
-Хоёрдугаарт: Зөвшөөрөлгүй 122 агентын нэрсийг зарлаж байна
Анх ингэж орж ирсэн 1xBet-д одоогоор Монгол Улсаас 192 төлөөлөгч буюу зөвшөөрөлгүй агент ажиллаж байна. Цахим мөрийтэй тоглоомд АГЕНТ гэх шинэ субъект үүссэнийг энд онцолъё. Агент нь мөрийтэй тоглоомын аппликэйшн, сайт руу хүмүүсийг мөрийнд оролцуулж, цэнэглэлт хийж өгдөг хүмүүс гэсэн үг. Зөвшөөрөлгүй 192 агентийн 120-ийг нь доорх байдлаар хүргэж байна.
Тайлбар: Эдгээр 122 хүний жагсаалт хууль хяналтын болоод төрийн холбогдох байгууллагуудын хамтарсан шалгалтаар илэрсэн гэгдэж байгаа юм.
-Гуравдугаарт: Агент гэх субъект хэрхэн ажилладаг вэ-
Агентууд хэрхэн ажилладаг, хүмүүсийн мөнгийг яаж бооцоот тааварт тавьж өгдөг вэ гэдэгт хариулт өгөх эх сурвалжийн яриаг видеогоор хүргэж байна.
1xBet-д ажиллаж байсан агент: Спорт тэмцээний тааварт бооцоогоо алдсан мөнгө гадагш урсдаг
Тодруулбал, бооцоот тааварт оролцож буй хүмүүсийн мөрийний мөнгийг 1xBet-д цэнэглэлт хийх буюу бооцоо тавьж өгөх үүргийг агент хийнэ. Ингэж бооцоонд тавьсан мөнгөн дүнгийн 5 хувийг ашиг болгон хүртдэг. Мөн бооцоо тавьсан хүн хожиж, мөрийгөө авлаа гэхэд мөрийнийх нь хожлын мөнгөний 3 хувийг агентууд авдаг аж.
Агентууд сүүлдээ криптовалютаар хүртэл тооцоо хийдэг болсон гэж хууль хяналтынхан хэлдэг.
Дөрөвдүгээрт: Зөвшөөрлөө аваагүй компаниуд агентаар дамжуулж, иргэний данс ашигладаг
Агентуудад хувь иргэний данс яагаад хэрэг болдог, яаж ашигладаг вэ?
Цахим орчинд "дансаа ашиглуулбал, шагналтай" гэх утга бүхий зарууд харагдах болсон.

Бооцоот таавар, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компаниуд данс нээлгэж чаддаггүй. Данс нээлгэлээ гэхэд их хэмжээний хууль бус мөнгө эргэлдээд эхлэхэд арилжааны банкнаас дансыг нь хаах арга хэмжээг авдаг. Иймд агентууд хувь иргэний данс ашиглах шаардлага үүсдэг аж.
Дээр дурдагдсан 192 агент тус бүрдээ дор хаяж, 3 данс ашигладаг гэж үзвэл 600 гаруй данс байгаа гэсэн тооцоо гарчээ. Аав, ээж, ах дүү, хамаатан садныхаа дансыг ашиглавал нэг агент арав гаруй дансны ард байх ч боломжтой гэсэн үг.
Энэхүү 192 агентийн нэгнийх нь дансанд гэхэд л 47 тэрбум төгрөг орж, гарсан гэх мэдээлэл бий.
Энэ мэтчилэн агентуудын арилжааны банкны дансны өдрийн гүйлгээний лимит дуусахад бусдынхыг ашиглах шаардлага үүсдэг байна. Ялангуяа мөнгө таталт буюу хожсон мөнгийг нь хийхэд нэмэлт данс хэрэг болдог аж.
Хууль хяналтын байгууллага агентуудын дансыг нь хөөж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн арилжааны банкан дахь дансаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон гэдэг.
Тэгэхээр мөрийтэй тоглоомын зөвшөөрөлгүй аливаа байгууллагууд данс ашиглаж чаддаггүй ч, агент гэх субъектээр дамжин цахим орчинд мөнгөө эргэлдүүлж байна гэсэн үг.
Нөгөө талаар гадагшаа чиглэлтэй асар их мөнгөний эл урсгалд мөнгө угаах, тероризмтэй тэмцэх талаарх тусгай зөвлөмж, хуулийн дагуу үүрэг хүлээж ажилладаг арилжааны банкууд ихээхэн болгоомжтой ханддаг байна. Тиймээс агентууд дансаа олшруулах далд арга хэрэглэдэг логик эндээс харагдаж байгаа юм.
Тавдугаарт: Цагдаа нар агентуудыг шалгах биш шантаажилж мөнгө авдаг

Одоогоос яг долоо хоногийн өмнө Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэх мэдээллийг ЦЕГ-аас зарласан.
Тэрбээр өмнө нь мөрийтэй тоглоомын хэрэгт нэр холбогдож байсан билээ. Мөн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй Г.Тэмүүлэн нь цахимаар мөрийтэй тоглоом тоглуулдаг хүмүүсээс сар бүр бэлэн мөнгө авдаг байсан нь дотоодын мөрдлөгөөр илэрсэн гэдэг.
Нэгт, дансаа битүүмжлүүлж, шалгагдаж эхэлсэн цагдаа нар зөвшөөрөлгүй агентуудтай холбоотой байж болох ноцтой сэжүүр юм.
Хоёрт, цахим мөрийтэй тоглоомын төрлийн гомдол цагдаагийн байгууллагад асар их ирдэг байна. Гэвч "Хэргийн гүйцэтгэгч байхгүй" гэх нийтлэг үндэслэлээр шалгадаггүй.
Гуравт, мөрийтэй тоглоомыг цагдаа нар өөрсдөө ажиллуулдаг ч байж мэдэх хардлага. Тухайлбал, 2019 онд Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч байв.
Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр: "Цагдаа нар агентуудыг төдийлөн шалгаж хоргоогоод байдаггүй. Харин шантаажлах байдлаар ууттай мөнгө авч байсныг харж байсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Тиймээс цахим мөрийтэй тоглоомыг дорвитой зохицуулах хууль, дүрэм байхгүй нь бооцооны салбарын зах зээлд эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига гарах гарцаагүй байдлыг үүсгэж байх вий гэдэг болгоомжлолыг энд багтаая.
Зургаадугаарт: Зөвшөөрөлгүй мөрийтэй тоглоомууд гадагшаа валют урсгаж, татвар төлдөггүй-
Цахим мөрийтэй тоглоомоор татваргүйгээр хэчнээн төгрөг гадагш урсдаг вэ.
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан бол сар бүр тодорхой хэмжээний татвар улсад төлөх учиртай. Үүнийг Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36,250,000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна" гэж хуульчилсан байдаг.
Гэтэл энэ цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ганцхан компани байгааг бид дээр дурдсан. Тэгэхээр энэ төрлийн татвараар манайд орлого орж ирдэггүй, харин хууль бусаар гадагш урсдаг гэсэн үг.
"Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг Монгол Улс гадагшаа алддаг" гэж Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа хэлж байсан удаатай.
Харин холбогдох албаныхны хийсэн судалгаагаар сард 20 тэрбум төгрөг гадагш урсдаг гэх мэдээлэл бий. Албан бус судалгаагаар сард 50-60 тэрбум төгрөг урсдаг гэгдэж байна.
Албаны судалгааны 20 тэрбумаар бол жилд 240 тэрбум төгрөгийн валют гадагш урсдаг болж таарч байна.
Энэ тухай бид Татварын Ерөнхий газраас тодруулахад "Манайх хэрэгжүүлэгч агентлаг учраас зөвшөөрөлгүй компани, хувь хүмүүсээс татвар авах тухай асуудал хөндөж ярих боломжгүй” гэж тайлбарлав.
Долдугаарт: Агентууд биш 1хBET-ээс сурталчилгаа явуулж, инфлүүнсерүүд, хотын дэлгэц, youtube суваг, тоглолт ивээн тэтгэж, холбоодтой гэрээлж байна
Дээрх зургуудаас монголд 1xBet-ийн сурталчилгаа хэрхэн явагддагийг харж болно.
Ер нь л 1xBet-ийн сурталчилгаа монголд гүн цөмөрсөн гэж хэлж болно. Хаашаа л харна 1xBet гэсэн бичигтэй таарах болцгоосон. Энэхүү цөмөрсөн сурталчилгааг тоглогч татдаг агентууд хийдэггүй. Харин 1xBet-ээс хийдэг байна.
Нийслэлд байх томоохон дэлгэцүүд дээр харагдах. Ц.Анандбазар гишүүний эзэмшлийн Shangri la mall барилгын дэлгэцэнд харж болно. Мөн олон нийтэд нөлөөлөгч буюу инфлүүнсер хүмүүсээр сурталчилгаагаа явуулах. Ингэхдээ youtube сувагтай хүмүүс контентоороо, спорт тоглоомоороо, ярилцлагын нэвтрүүлгээрээ хавчуулан сурталчилдаг байна. Үүнд Бажи, Ялалт нар ч багтаж байгааг зургаар харуулав. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон урлагийн тоглолтуудыг ч ивээн тэтгэж, энд тэнд постер зургуудаа байрлуулсан. Тухайлбал, Opozit хамтлагийн тоглолтыг дурдаж болно.
Спортын холбоодуудтай хамтран ажиллах гэрээ хийж эхэлсэн бөгөөд тэмцээний зааланд, тамирчдын өмсгөлд, волейболын торонд гэхчлэн 1xBet гэсэн бичгүүд битүү наалттай. Өнгөрсөн жил UG arena-д болсон спортын холбоодын хоёр дахь тэмцээний хүртэл ивээн тэтгэгчээр хүртэл оролцжээ.
1xBet нь тухайн улсын хуулийн зохицуулалтаас гадуурх урсгалд нийцүүлэн, улс бүрд харилцан адилгүй схемээр нэвтэрдэг. Зарим улс орнууд хориглодоггүй ч, тусгай зөвшөөрөл олгох байдлаар үйл ажиллагааг нь хатуу хяналтын доор байлгадаг байна. Гэхдээ манай улсын хуулийн цоорхой ашиглан дураараа дургиж, реклам сурталчилгаагаа хаа сайгүй нээлттэй хийдэг дүр зураг төдийлөн байхгүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
-ХОЁР. ЗӨВШӨӨРӨЛТЭЙ цорын ганц компани 2022 онд авчээ-
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авчихсан цор ганц байгууллага байгаа нь Score Bet ажээ.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл авсан "Скор бет" “Тэмп партнерс” ХХК гэх ганцхан аж ахуйн нэгж байгаа юм. Эл зөвшөөрлөө 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гурван жилийн хугацаатай авсан байна. Тус компани зөвшөөрөл хүсэхэд олгохгүй байсан тул шүүхэд хандсан гэх мэдээлэл бий. Улмаар "Зөвшөөрөл авах, олгох хууль байгаа тул олгох ёстой" гэх утга бүхий шийдвэр гарчээ.
Тухайн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчээр С.Тэмүүжин, Б.Мэргэн, Ж.Богд-Эрдэнэ, Г.Идэр-Ууган нар бүртгэлтэй байна. Б.Мэргэн нь Өмгөөллийн веритас партнерсийн хуульч гэдгээр нь олон нийт мэднэ.
Тэмдэглэл, Дэлхий дахинаа тархаж буй спорт тэмцээний бооцоо буюу 1xBet монголд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүрээгээ улам нэмж байна.
Дээрх агуулгуудыг базахад,
Нэг. 1xBet агент гэх хувь субъектуудаар, ялангуяа тэдний дансаар дамжуулан мөрий тавигчдын мөнгийг "цэнэглэлт" нэртэйгээр татдаг.
Хоёр. Одоогоор зөвшөөрөлгүй 192 агент байгаа бөгөөд тэд дор хаяж 600 гаруй данс ашигладаг. Нэмээд ойр тойрон болон танихгүй иргэдийн дансыг урамшуулал өгөх байдлаар нэмж ашигладаг.
Гурав. Агентуудын ашигладаг иргэдийн дансаар албан бус тооцооллоор 50-60, албаныхны хийсэн судалгаагаар 20 тэрбум төгрөг гадагш гарч байгаа гэх мэдээлэл байдаг.
Дөрөв. Ингэж татваргүйгээр, хууль бусаар гарсан мөнгийг цагдаагийн байгууллага шалгадаггүй. Харин шантаажлах байдлаар мөнгө авдаг агуулгыг анхаарах болчихсон.
Тав. Цахим орчин ашиглан бооцоот таавар явуулж буй 1xBet-ийн "cпорт бэттинг"-ийн сурталчилгаа цахим ертөнц, спортын холбоод, урлаг соёлын арга хэмжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар ч хяналтгүйгээр өргөжин тэлж байна.
Энэ тухай өмнөх Хөндөх сэдэв #1: Машин, байр, амины үнэтэй мөрийтэй тоглоомын хуулийн цоорхой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Чиглүүлэгч: Ж.Мядагбадам
Сэтгүүлч: П.Урнаа
Дата судалгааг: Б.Мандах
Эвлүүлэгч: Б.Эрдэнэбаяр, О.Улсболд, Б.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бет гэж юм ийм кохион байгуул�##�т бүтэцтэйгээр монгол хэдхэн хүний х�##�аасыг түнтийлгэж байгаа юм байна
Sport bet ali ch ulsad baigaa. Ugaasaa odoo 21r zuund huvi hun uuruu l medlegtei hariutslagatai baihgui bol buh yum dontoj bolhoor elbeg delbeg baina. Hariutslagatai baitsgaa.
Чи битгий хуц чамайг олноо новшоо
iz gd mongold servertei bet ajiluuldag l bsan bzd ter ardiin namiin trolldoo hariutslaga toots
mongold vnheer gazar awch bgaa zvil shvv haa saigvv l aldsan barisan humuus
Yneheer asar tom mafie shy
Mongold ch zuvshuurul ugch bolohgui, mongold zuvshuurul avsaniig n bas zogsoo
Монголд хууль үнэхээр сул байгаа болохоор хүссэн нь хууль зөрчиж байна
Tanaih ingej hunii ovog ner dansni dugaariig shuud olon niited gargah ysgui!!!! Hunii huwiin medeeleld yhaaraa ingen duraaraa haldaad bn!!!!!
Чи олон хүний амьдр�##� сүйрүүлж олон хүүхэд з�##�уусын ирээдүйг сүйрүүлж байгаа нэг новш юм уу үхэж д�##�д орооч
Битгий хуц энэ данснуудаа нээлттэй тавьж иргэдийг цахим мөрийтэй тоглоомонд донтуулж асар их мөнгө эргэлдүүлдэг хогийн новшнуудыг өмөөрөөд өөрөө бас нэг новш нь уу
Gomdol gargana tanaid!! Hunii huwiin medeelliig olond delgesen geed
Гаргаарай тэгээд чамайг хэн гэдгийг чинь олж байгаад удамаар чинь хараанаа
Гарга та нар олон з�##�уусын амьдр�##�ыг сүйрүүлсэн новшнууд үйлийн үрэн одоо эдлэх цаг чинь болсон. Ингэж монголчуудаа цөлмөж ашиг олдог новшнууд зүгэнр бүгд үхэж д�##�д ор
agentuud l deposit hiij bn gej bodoj bn dotoodiin bvh bank bas hiidegshde bankuuda nerleech tegwel
Ashig hurtdeg bolood ingej olnooroo ajillaj baigaa bizde ergvv m#lnuudaa
yalgaagushte terend ashig ogonu bhnu ni
horigloochee
Ider Uuganii l yavuulga baih z##luul. Yadaj ter scorebet ni unen bolhi. Oligtoi hogjuuleech.
эрх мэдэл нөгөө л давуу эрхтэй хүмүүсийн шантааж нийтлэл бн!!!!!!!!11!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1ЭСВЭЛ ЗӨВШӨӨРЛӨӨ ЧӨЛӨӨТӨЙ БОЛГО БЙ
Moriitei togloom bol dontoltiin neg helber chiniihaar mongolchuud chin hoosrood dontjil baig uu hogiin novsh mine
xbet.mn домайн нэрийг хаах, монголоос холбогдож орохыг хориглох. оросын гар хөл бологчид эсрэг тэдэнд мөнгө угааж ийлүүхийг хаагаачэээ .энэ их мөнгөх урсг�##� орос орж багаа.төвлөрч байдаг ...
Больж үз. Мядагбадам. Чи Өнөрөөгийн �######�ийг долоогоод юу болов чи. МЯдагбадам чи Бишрэлтийн Ундармааг чи яаж шантаажиллаа. Би цааш нь ярих
Mio geed hulgaich betiig delgeruulj bna
Идэр-Ууган гэж нөхөр ковидын үед өдөр шөнөгүй 1ХБЕТ сурт�##�чилж урьсан хүмүүсийнхээ мөнгөөр хөлжиж өөрийн гэсэн бет сайттай болчихоод одоо 1ХБЕТ ийн бусад агентуудаа хөлдөө чирж байх шив дээ. IZ буюу Ирээдүй гэж нөхөр хуульгүй байхад тийм сайт ч ажиллуулдаг байсан, гэтэл Түшиг, Золбоо хоёроор сэвүүлээд сайтаа хаачихаж байна лээ. Гэтэл Идэр-Ууган нь Нямбаатартай нийлж 12 сарын өвлийн жагса�##�ын үеэр хууль батлуулаад өөрийнхөө сайтыг нээгээд одоо гадаадад жаргаад хэвтэж байна. Энэ нөхрийн орлогоос татвар авах ёстой шүү.
ene heden betnd dontood eej aavinha tetgevernees 100n tsaas unagaachaad uursdiiguu neeh bayjchla ged het duviilgutsun yumnud ni booj vhehnee hahahahahahaah ydaj nom unshaach ichij vhleeshu umnuus chn hahahahahaahha
tatwapaa l awax talaap apgaa gapgan biz xaaj boogood ugaas ymaph amjilt oloxgui sportbet delxiid bdag l zuil tom2 bag sportiin org bet siteuud xooltoi undtai tsalintai baipaap xangaad ywj l bna xedxen jiliin omno mongoliin tsaxim sportiig demjix gazap oldodguil bsan bid ymap xoid solongos xytad metiin xamag ymiig xaaj boodog ulsad bga bish apdchilsan uls bish ymuu epguu opk llpuud ni aldsan2 l gxiin aldaagui amidaplaa awad ywj baigaa zaluusch zondoo bga ym 2p taltai deep ni medku ymniixaa talaap niitlel bichej bgam bol bupuu shaax bish butsaagaad suptalchilgaagaap uplag sportiin xeden xumuus ni bas xooltoi undtai bgag bodoltsox xepegtei !
Чи үх д�##�д ор
Puuu yun poker togloom ene bet chin jinhen mungu gadagshaaa tsatsuuljbbgn bn
Tiim shvv olon zaluus amidralaa suiruulj baina daa
Энэ лиминогиин баажиич билүү баасч билүү л�##�рын дуучин наад х бэтииг монголд оруулж бас ашиг олж бүүр реклам хиисээр байхад юу гэж ойлгох вэ
Хуулиндаа хүртэл мөрийтэй тоглоомыг хориглох за�##�ттай байхад энэ хэдэн мөнгө угаагч нарыг ш�##�гаж нарсанд нь хатаагаачээ. Монголчууд улам ядуурсаар доройтсоор. Муу шимэгчид
Ийм зүйл одоохондоо манай улсад огт хэрэггүй бүүр хориглох хэрэгтэй