Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Хүчтэй шуурганы улмаас Өмнөговиос Дундговь аймаг хүртэлх автозамыг хаалаа

Нийт нутгаар дулаан, цаг агаар тогтуун өдрүүд үргэлжилж байсан ч энэ долоо хоногоос ихэнх нутггаар хүйтэрч, цас орж, хүчтэй салхи шуургатай байх төлөв гарсан. Тэгвэл дөнгөж сая хүчтэй шуурганы улмаас Өмнөговь болон Дундговь аймгуудын хоорондох замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тодруулбал, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад оройн 21 цагийн байдлаар цас орж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр 7-12 м/с, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 3-8 м/с хүртэл салхитай байна. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button