УБТЗ ХНН: Замын-Үүд боомтоор 15 сая тонн ачаа солилцоод байна

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28,2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1,8 сая тонноор илүү байна.
Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. Тус боомтын төмөр замаар энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгааг харуулж байна.
Эх сурвалж: УБТЗ ХНН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБТЗ ХНН нь экспорт, транзитаа л байнга ярьж өөрсдийгөө сурт�##�чилдаг болж. Гэтэл бодит байд�##� дээрээ 2023 онд дотоодын тээврийг гаргуунд нь хаячихсан шүү дээ. Дотоодын тээвэрт болохоор вагон байхгүй, зүтгүүр байхгүй гээд нохой хуцсанаас доор ханддаг нь үнэн шүү дээ.