Top StoriesТойм, анализ

Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарт зориулсан халуун жин

Одоогоор шүүхийн шатанд авлига албан тушаалын,

  1. ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт хамаарах хэрэг,
  2. Сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт нарт хамаарах хэрэг, /буцаагдсан/
  3. ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, сайд асан Б.Болор, Д.Эрдэнэбат нарт хамаарах хэргүүд зэрэг олны анхаарал татсан кэйсүүд урьдчилсан хэлэлцүүлгийн шатандаа гацаад буй.

АТГ-аас саяхан мэдээлэл хийж, авлигын шинжтэй шалгаж буй нийт хэргийнхээ 85 хувийг прокурорт шилжүүлсэн гэдгээ зарлав. Прокурорын байгууллага харин нүүрсний хулгай зэрэг томоохон хэргүүдийг шүүх рүү шилжүүлэхэд онцгой анхааран ажиллана гэдгээ өнгөрөгч намар мэдэгдсэн.

Ерөөс АТГ ч, Прокурорын байгууллага ч "Бид хэргийг шалгаж, хянаж буй нэртэй дарж хэвтсэн муу нэрд орохгүй, ажлуудаа шуурхайлж байгаа" гэдэг мессэжийг ингэж өгсөн юм.

Ногоон автобусны хэрэг, нүүрсний акци, Хөгжлийн банкны зээл, БЗС-гийн зээл, ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын хэрэг гэхчлэн МАН-ыг засаглах хугацаанд сүртэй нэртэй, авлигатай тэмцэх бүлэг хэргүүдийг нээж, хамтарсан ажлын хэсэг гаргаж байгаад пижигнэтэл шалгадаг хэвшил тогтсон.

Гэхдээ энэ пижигнээн нь нэг их уддаггүй.

Хэрэг боогдож, дараачийн шат руу шилжсэн гэх атлаа шүүх рүүгээ ерөөсөө ирдэггүй. Эсвэл мөрдөн шалгах, хянах хугацаанд нь АТГ, Прокурорын байгууллага дээр яасан нь мэдэгдэхгүй гацчихдаг. Олон нийтийн мэдээллээс мэдээлэлд шилжих, долоо хоног тутмын хөөс хурдан өрнөж буй ийм үед эхэндээ шалгаж буй нэрээр пижигнүүлэх нь гоё пи-ар болоод өнгөрдөг.

Шүүх дээр ирлээ ч Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдэгддэг байдал нэг хэсэг газар авч, авлигачид нь өршөөлийн хонгилоор хэсэг гулссан. Уг өршөөлөөр УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа, НПГ-ын дэд дарга Ш.Нямдорж зэрэг гүйцэтгэх ажиллагаа, маргашгүй баримтаар батлагдсан албан тушаалтнууд хэргээ хаалгасан байдаг.

Уг нь жилийн өмнө Эрүүгийн хуулинаас албан тушаалтнуудад хялбаршуулсан журам үйлчлэх хүрээг хязгаарласнаар үр дүнд хүрнэ гэж үзэж байв. Гэвч тэгсэнгүй.

Сүүлд "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нар авлигын хэргээ 27 сая төгрөгөөр торгуулах шийтгэл болгон хөнгөлүүлсэн юм. Шүүхийн шатанд 1 тэрбум гаруй авилга авснаар хэрэг нь боогдсон дээрх кэйсүүдийн Эрүүгийн хуулийн 22.5-аар заалтаар тийн 27 сая төгрөгөөр яллаж буй нь энэ юм.

Тэгвэл үүний эсрэг Засгийн газар дахин нэг халуун жин тавих арга бодож олжээ. Тодруулбал, авлигын хэргийг анх шатны шүүхээр шүүхгүй. Шууд давж заалдах шатны шүүхээр шүүж, дээд шүүх тэнсэж байх түр зохицуулалт хийнэ гэдгээ Засгийн газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, бичвэрийн эхэнд дурдагдсан томоохон авлигын хэргүүд урьдчилсан хэлэлцүүлгээсээ шууд давж заалдах шат руу шидэгдэх нь ээ.

Гэхдээ авлигын мэргэшсэн шүүх байгуулах хүртэл л энэ зохицуулалт хэрэгжинэ гэж тайлбарласан. УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх уг хуулийн төслийг эрх баригч намын бүлгийнхэн "хүчээр" дэмжих нигуртай.

Саяхан намын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын бодлогыг хувийн эрх ашгаар үгүйсгээд байгаа гишүүдэд нэр дэвших мандат өгөхгүй байж болно. Өөр нам руу яваарай" гэхчлэн бүлэг дээрээ хатуухан үг хэлсэн гэгдэж буй. Тэгэхээр авлигын шүүх байгуулахыг эсэргүүцэх байдлаар олон нийтэд өөрийгөө муухай харагдуулах. Цаашлаад мандатаас жийгдэх эрсдэлтэй гишүүд тулгарахыг хүсэхгүй л болов уу.

Ийм байдлаар манай улс түүхэндээ анх удаа авлигын шүүхтэй болох амбиц тавьж, ажил хэрэг болгох гэж үзэх нь ээ. Сонгуулийн өмнөх улирлуудад магад энэ ажил амжилттай явбал Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд асар сайн өсөх боломжтой. Нөгөө талд, өнөөх байгуулсан шүүх нь хэргүүдээ өмнөх шигээ л дараад хэвтчихвэл маш том урам хугаралт олон нийт дунд үүснэ.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд шүүх дээр эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй энэ хуулийн төслөөр учраа олох, хориг тавиулахгүй байх бас нэг хүнд алхам тулгарч байгаа юм. Хуулийн төслийг УИХ-д өргөн баригдангуут нь дэлгэрүүлэн тайлбарлаж хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
11 сар 23, 2023 10:34

хурлыг хойшлуулахгүй л шийдэх ямар арга зам байнаа гэдгээ л сайд Энхбаяр бодох хэрэгтэй дээ тэгэхгүй процессоор хэрэг унана өмгөөлөгч авна гээд худлаа хойшуулах з�##�ь байнаа

Зочин
Зочин
11 сар 23, 2023 11:13

Эрдэнэбилгээ хорьж дийлэхгүй л яваад байх юм аа

Зочин
Зочин
11 сар 23, 2023 11:18

Шүүх хур�##�даан хойшилж байгааг харахад өмгөөлөгч нарынх тактик юм уу гэлтэй харагдсан. Ямар нэг арга зам нүх сүв хайгаад л яваа байхдаа

Халтар
Халтар
11 сар 23, 2023 11:21

Ганхуяг Бадамжунай 2 бяр чад�##� дутмаг байгааг нь харахаар өрөвдөх шиг

Баатар
Баатар
11 сар 23, 2023 12:08

МУ-ын засгийн газар бол мөнх оюун-эрдэнэ бол хормын үзэгдэл.. нэг улсын ЗГ нэг хүнд зориулаад шүүхээ самраад байв�##� улсаа ард түмнээ л доромжилж байгаа хэрэг

Зочин
Зочин
11 сар 23, 2023 12:37

Шүүхээс гадуур шүүх байгуулж болохгүй энэ нь гоё нэртэй шүүх гэгдэж байгаа боловч нөгөө хэлмэгдүүлэлтийн үеийн онцгой бүрэн эрхт комисс гэгчийг шүүх нэрэн дор нуугадуулсан хувилбар болно МАН намын дарга ерөнхий сайд их хур�##� дахь өөрийн намын гишүүдийн намаасаа нэр дэвших эрхийг барьца�##�ах замаар их хур�##�ын хууль батлах бүрэн эрх рүү х�##�даж байна

Зочин
Зочин
11 сар 23, 2023 13:49

Женко Баттулгыг барьж яллах аргыг Херо ах нь зааж өгөөгүй л бна уу ?!
Женко, Данх хоёр дундаа нэг найруулагчтай ш дээ ! Харин Нянбактери чинь Женког оролдох санаатай юм шигээ, гэхдээ жүжиг байж магад ! Хэн нэгэн нь Женког "өлгөөд" авб�##� харин Энхбаяр чинь "ноцож"магадгүй шүү !

Иргэн
Иргэн
11 сар 23, 2023 15:03

Авилага �##�бан туша�##�ын хэрэг үйлдээд байгаарай бид нар тусад нь шүүх байгуулаад өгье гээд байгаа юм аа даа

Зочин
Зочин
11 сар 23, 2023 16:43

МАН ын цайрсан өлөнгүүд байсан цагт дүр үзүүлсэн жүжиглэлт болоод өнгөрнө

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
11 сар 23, 2023 21:17

САЙХАН ХООЛНЫ НЭР ХЭЛБАА ... монголчуудын чих цадваа ... манай удахгүй нутаг буцваа ... хэ - ххэ ...

Зочин
Зочин
11 сар 24, 2023 12:19

Авилг�##�ын шүүхийн хэдхэн шүүгчтэй тулж ажиллаж авилгадаад байхаа чадах юм байгааз хулгайчид

Холбоотой мэдээ

Back to top button