СПОРТ

Г.Хишигсайхан Японд 21 км марафонд түрүүлж, дээд амжилтыг шинэчиллээ

Япон улсад хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээнд Монголын хоёр тамирчин хурд сорив.

21 км-ийн эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10:32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долоодугаар байр эзэлсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button