Нийгэм мэдээ

IV эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрт илрүүлэгт хамруулж эхэллээ

Монгол улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй.

Хөгжлийн бэрхшээлтэй болон хүний асаргаанд байдаг иргэдийн эрт илрүүлэгт хамрагдаж чадаагүй байгаа асуудалд Дөрөвдүгээр эмнэлэг, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрт илрүүлэгт хамруулах ажлыг эхлүүллээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эмнэлгийн оочир дараалал, шинжилгээний цаг олдохгүй байх, олон дахин явах зэрэг хүндрэлүүдийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадаагүй иргэд байгаа бөгөөд тэднийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд шууд хамруулах ажлыг он дуустал зохион байгуулж байна.

Иргэд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст хандан эрт илрүүлэгт хамрагдах боломжтой юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-24 07:49

Өнгөрсөн саруудад явагдаад бсан эрт илрүүлэгээс өөр юмуу.тодорхой бичээчээ.зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаатай юмуу.Бас Баянзүрх дүүргийн нийгмийн х�##�амжаар дамжих юмуу.өөр дүүргийнх ч гэсэнүү

Холбоотой мэдээ

Back to top button