Улс төрийн мэдээ

Хуулийн тайлбар: 2025 он хүртэл авлигын хэргийг хоёр шаттай шүүхээр тусгажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаар мэдээлсэн.

Тус хуулийн төслөөр, авлигын шүүхийг тусдаа байгуулна. Энэ хүртэл авлига, албан тушаалын хэргийг анхан шатны шүүхээр шүүхгүй. Шууд давж заалдах шатны шүүх хэлэлцэх бөгөөд, үүний дараа УДШ бий. Өөрөөр хэлбэл шууд хоёр шатны шүүхээр авлига, албан тушаалын хэргийг шүүх зохицуулалт багтсан.

Тэгвэл хуулийн төсөлд, 2025 оны нэгдүгээр сарын 1-нд авлигын шүүх байгуулахаар тусгажээ.

Тодруулах юм бол "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. Үүгээр,

1/17.1 дүгээр зүйлд

“8.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нийслэлд  Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.” гэсэн хэсгийг ХОЁРДУГААР ДЭД БҮЛГИЙН хамт нэмэхээр тусгасан байна.

Хоёрдугаар дэд бүлэг нь "Авлигын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэсэн нэртэй. Үүгээр дээр дурдсан давж заалдах болон УДШ-ийн хоёр шатны шүүхээр хэлэлцэх, шүүх бүрэлдэхүүн нь ямар байх зэрэг агуулгыг тусгажээ.

Мөн энэ өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сараас дагаж мөрдөнө. Дээр дурдсан ХОЁРДУГААР ДЭД БҮЛГИЙГ 2025 оны нэгдүгээр сард, авлигын шүүх байгуулагдтал мөрдөнө гэжээ.

Энэ үес Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарт холбогдох томоохон хэргүүд шүүхээр ид хэлэлцэгдэж байна. Одоогоор ихэнх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүхэд явагдаж буй. Мөн хойшилж буй дүр зурагтай.

Иймд эрх баригчдын зүгээс, сонгуулийн өмнө "Эрдэнэт"-ийн 49 хувь зэрэг томоохон хэргүүдээ процессын хувьд хурдан шүүхээр энэ хуулийн төслийн түр зохицуулалтыг оруулж ирсэн гэж харагдаж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2023 14:27

Сонгуулиар ялахгүй бол нөгөө олон фракцтай б�##�ай нам чинь хэрэжүүлэхгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button